Цагдаагийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна

Яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн байгууллагын 94 жилийн ойн баярын хүрээнд цагдаагийн алба хаагчдад зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.
1921 онд ардын хувьсгал ялж, улмаар ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан, хожим 1985 онд арван тавны цагдаагаас сууриа тавьсан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Ийнхүү өдгөө 94 жилийнхээ ойтой золгож буй тус салбарын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ