Тоон системд шилжихэд юу хэрэгтэй вэ?

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Засгийн газраас санхүүжилтийг нь шийдвэрлэснээр 2012-2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 371 ширхэг Тоон телевизийн дахин дамжуулах станцууд суурилагдаж 2014 оны 07 дугаар сарын 31-нээс орон даяар Телевизийн өргөн нэвтрүүлгийн Аналоги болон Тоон системийн станцууд нь зэрэгцэн ажиллаж байна.

Энэхүү үндэсний хөтөлбөрийн дараагийн шат болох “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь” Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тушаалаар батлагдлаа. Энэхүү батлагдсан хуваарийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн нэвтрүүлэгчүүд нь орон даяар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд зогсох юм.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги нэвтрүүлэгчүүд зогссоноор эфирээс шууд телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч үздэг хэрэглэгчид цаашид зөвхөн тоон телевиз үзэх боломжтой болох ба тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж шаардлагатай болох юм.

Энэ сарын 15-нд 42 сумдын аналоги системийн нэвтрүүлэгчийг хуваарийн дагуу зогсоожээ. Харин энэ сарын 25-ны өдөр мөн дараагийн ээлжийн 43 сумын, ирэх сарын 05-нд 42 сумын гэх мэтээр тогтсон хуваарийн дагуу аналоги системийг зогсоох юм. Нийслэлийн хувьд энэ оны есдүгээр сарын 25, 10 дугаар 05-ны өдөр дүүрэг тус бүрээр нь унтраана.

ШИЛЖИЛТЭНД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад дециметрийн долгионы телевизийн энгийн антенныг ашиглаж болно. Антенна нь гадна эсвэл тасалгааны антенна байж болно. Антеннаар хүлээн авч байгаа дохио нь радио телевизийн станцаасаль хир алслагдсанаас хамаарч хэрэглэгч бүрт өөр байна.

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахадхэрэглэгч нь DVB-T2/MPEG-4 стандарт, multiple PLP горимыг дэмждэг тоон тюнертэй телевизор эсвэл DVB-T2 тюнертэй тоон хүлээн авах төхөөрөмж (set-top box) , түүнд холбогдож ажиллах энгийн аналоги телевизортой байна.

DVB-T(анхдагч) стандартын сигнал хүлээн авах төхөөрөмж нь DVB-T2 стандартыг дэмждэггүй бөгөөд нэмэлт төхөөрөмж тавих шаардлагатай болдгийг анхаарна уу.

АНТЕННА

Одоо хүн амын дийлэнхи хэрэглэж буй телевизийн хүлээн авах гадна антеннууд нь метрийн долгионд зориулагдсан байдаг бол эфирийн телевизийн тоон дамжуулалт нь дециметрийн долгионы цараанд хийгдэнэ. Тоон программыг найдвартай хүлээж авахын тулд дециметрийн долгионы антенныг ашиглана.

Дэлхийн улс орнуудад эфирийн телевизийн сувгуудын хуваарилалт хийсэн байдал нь ялгаатай байдаг ч манай улсад мөрдөж буй стандартаар метрийн хуваарьт 1-ээс 12-р суваг, дециметрийн хуваарьт 21-ээс60-р сувгууд багтдаг.

Хэрэв таны телевизор DVB-T2 тоон хүлээн авагчтай бол та антенны салаалагч аваад одоо хэрэглэж буй кабелийн аналог телевиз болон эфирийн тоон телевизийг хүлээн авахДМВ-ийн антенныг залгаж болно. Жишээ нь:

Хэрэв та хувийн байрандаа амьдардаг бол антеннаа дээвэр дээр, балкон дээр, цонхны хүрээ , ханан дээрч суурилуулж болно. Антенныг суурилуулахад мачта, кронштейн хэрэгтэй болно. Мачтанд 40-50мм –ийн диамертэй металл труба-г ашиглаж болох бөгөөд салхинд ганхахгүй бат бөх суурилуулах шаардлагатай. Теле сигналыг хамгийн сайн чанартайхүлээж авах байршил дээрээ антенныг эргүүлэн тохируулжкронштейны тусламжтайгаар бэхэлнэ. Антенныг дээвэр дээрбайрлуулахад телесигналыг хамгийн сайн хүлээн авч байгаа дурын байршлыг сонгоно.

Эфирийн телевизийн сигналыгхүлээн авах антенны жишээг зургаар үзүүлэв.

Эфирийн тоон телевизийн сигналыг антеннгүйгээр чанар сайтай хүлээн авч болох уу?

Хэрэв та нэвтрүүлэгчид ойр зайд, шууд харагдах орчинд байгаа, сигнал нь чанар сайтай, тогтвортой байгаа тохиолдолд антенна хэрэглэхгүй байж болно. Антенныг кабель утасны хэсгээр орлуулж болно.

ТЕЛЕВИЗОР

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ажиллаж буй аналоги телевизор нь эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахад тохирохгүй юм.

Эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахадөөртөө DVB-T2/MPEG-4 стандарт, MULTIPLE PLP горимыг дэмждэг тоон тюнертэй телевизор эсвэл DVB-T2/MPEG-4 стандартыг дэмжих тоон хүлээн авах төхөөрөмж, түүнд холбогдож ажиллах энгийн аналоги телевизорын аль нэгийг авах бөгөөд дециметрийн долгионы антенна ашиглана. Антенна нь нийтийн /коллектив /эсвэл хувийн антенна байж болно. Эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахдааөөрийн телевизор ба/эсвэл хүлээн авах төхөөрөмжийн ашиглалтын зааврын дагуу тохиргоог хийнэ.

Тохиргоо хийх ерөнхий зөвлөмж:

  • Антенны кабелийн төгсгөл дэх залгуурыг телевизортоо(хэрэв өөртөө тюнертэй телеевизор бол ), эсвэл тоон хүлээн авах төхөөрөмжиндзалгана.
  • Сувгийг автоматаар хайгч цэсээр хайх-энэ үед эфирийн тоон харгалзах суваг сонгогдох бөгөөд сувгийн хайлтыг гар горимоор хийх тохиолдолд сувгийн давтамжийг зааж өгнө.(жишээ нь: телевизийн 35-р сувгийн давтамж нь 685 МГц г.м)
  • Ихэнх тоон телевизор, хүлээн авах төхөөрөмж нь сигналын түвшин ба чанарыг тодорхойлдог индикатортай байдаг. Энэ нь таны антенны хамгийн зөв байршлыг тогтоох зориулалттай.

Хөдөө орон нутагт эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгч нэвтрүүлэгчээс алслагдсан байрлалд байж болох тул өсгөлтийн коэффициент өндөртэй, дециметрийн долгионы гадна антенныг хэрэглэх бөгөөд аль болох өндөрт байрлуулах шаардлагатай.

Монголын зах зээл дээр борлуулагдаж буй телевизорууд нь DVB-T2 стандартыг дэмжих эсэх талаар баталгаат мэдээллийг шалгахыг зөвлөж байна.

ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖ

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад дециметрийн долгионы антенны зэрэгцээ эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмжхэрэглэгдэх бөгөөд декодер, ресивер, set-top- box гэсэн нэршилтэй байдаг.

Эфирийн тоон хүлээн авагч ба аналоги телевизорын орондтоон нэвтрүүлгийнDVB-T2 стандартыг дэмжин ажилладаг, орчин үеийн тоон телевизор хэрэглэж болно.

Гагцхүү эфирийн тоон телевизийн сүлжээ ашиглалтанд орохоос урьтаж тоног төхөөрөмжхудалдан авахыг яарахгүй байхыг зөвлөе.

Таны оршин суугаа сум, дүүрэг, хороо/баг-т эфирийн тоон телевизийн нэвтрүүлэг орох хүртэл хүлээзнэн худалдан авах гэж байгаа тоног төхөөрөмжөө шалгаж үзэх нь чухал.

Эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж (декодер, ресивер,set-top- box-STB) нь эфирийн тоон сигналыг хүлээн авч таны аналоги телевизор руу дамжуулах зориулалттай авсаархан төхөөрөмж бөгөөд түүнийг худалдан авахдаа дараахи зүйлийг тодруулах шаардлагатай:

  • Төлбөртэй үйлчилгээнд хэрэглэгддэг смарт картыг уншиж таних боломжтойэсэх (CAM-модуль)
  • USB (universal service bus)-оролтоор бичлэг хийх, унших боломжтой эсэх
  • Өндөр тодрол(HD-high definition)-той телесувгуудыг хүлээн авах боломжтой эсэх г.м

Мэдээж хүлээн авах төхөөрөмжийнтехникийн боломжүнэ өртөгт тусах нь ойлгомжтой.

Тандхүлээн авах төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв байгаа эсэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөе.

DVB-T2 хүлээн авах төхөөрөмж ньэфирийн тоон телевизийн нэвтрүүлгүүдийг хэрэглэгч одоо хэрэглэж байгаа аналоги телевизороо ашиглан үзэх боломжийг олгох бөгөөд тохиргоо, болон суурилуулалт нь тусгайлсан дадлага, мэдлэг шаарддаггүй, ямар ч хэрэглэгч ашиглахад хялбар бөгөөд тохиромжтой.

Нэмэлт мэдээллийг лавлах мэдээллийн 304257 дугаараас авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ