Троллейбус үйлчилгээнд явахгүй

3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрээс баруун 4 зам хүртэлх хэсгийг хэсэгчлэн хааж байгаа. Энэ хугацаанд 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэл буюу троллейбусны 3 чиглэлийн 38 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Харин “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн троллейбусны чиглэлд өөрчлөлт орж байгаа юм байна.

Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Цэрэндоржийн гудамж, Самбуугийн гудамж, Ханддоржийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.

Зам хаалттай байх хугацаанд:

  • Баруун 4 замын уулзвараас Самбуугийн гудамжаар
  • Баруун 4 замын уулзвараас Сөүлийн гудамжаар орж үйлчилнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ