"Nissan" 841 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани дэлхий даяар экспортлосон 841 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Ийм олон машиныг эргүүлэн татах болсон шалтгаан нь жолоодлогын системд үүссэн асуудалтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тиймээс жолооны хүрд дэх боолтыг сайн чангалахшаардлагатай үгүй бол гэмтэл, осол гарч болзошгүй.

Эргүүлэн татаж байгаа машинуудын жагсаалтад Их Британи болон Япон улсад 2002-2006 оны хооронд үйлдвэрээс гарсан “Nissan Micra” –ийн хэд хэдэн загварууд болон мөн тэр үед үйлдвэрлэсэн “Nissan Cube” маркын автомашин байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ