Япон, Өмнөд Солонгосын байдал эргэн хурцадлаа

Сөүл дэх Японы Элчин сайдын яам Өмнөд Солонгосын “Чунань ильбо” сонины нийтлэлээс болж эсэргүүцэл илэрхийлжээ. Тус нийтлэлд Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөг бол ердөө л “бурхны цээрлэл” гэсэн нь ийнхүү дипломат маргаан үүсэх шалтгаан болоод байна. Харин сонин энэ нийтлэл редакцийн байр суурь биш гэж тайлбарлажээ.
Хоёр улсын хооронд сүүлийн үед нэг бус үл ойлголцол гараад байгаа юм. Өнгөрсөн сард Японы милитаризмын бэлгэдэл болсон "Ясүкүни" сүмд засгийн газрын гурван гишүүн очсоныг ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан бол энэ бүхэн дахин сэргэж болзошгүй болж ирлээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ