Үндэсний бөхөд даншгийн цолуудыг олгоно

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэдсурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэгэж зохионбайгуудагчид үзэж байна.

Тиймээс НЗДТГ-аасэнэхүү наадмыг дэмжинажиллаж, аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болохMongolian Tourism Market (MTM) –ийг наадмын үеэр зохион байгуулж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид "Саран хөхөө" дуулалт жүжгийг дэглэн олон нийтэд толилуулахаар боллоо.Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнгХүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлахюм байна.

Даншиг наадмын бөх, морь, сурынбай шагнал ньулсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүдийнцолыг харгалзалгүйгээрсугалаагаар оноолт тааруулан барилдуулахаар болжээ. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн туснаадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах юм байна.

Даншиг наадмын түүхийг сөхвөл

Арван зургадугаар зууны vед умард Монголд 13 отог захирч байсан Батмөнх даян хааны отгон хөвгvvн гэрсэнз залайр хун тайжийн долоон хөвгvvн халхыг хувааж захирсан vеээс эхэлж долоон хошууны эрийн гурван наадам vvсчээ.

Манж дайчин улсад дагаар орсны дараа ч Долоон хошуу наадмаа тасалдалгvй хийж байсан бөгөөд Тvшээт хан аймгийн хан Гомбодожийн таван настай бяцхан хөвгvvн Занабазарт Далай ламаас Лувсандамбийжанц ан хэмээх сахил, тарнийн нэр хайрлаж хожим нь Өндөр гэгээн гэж алдаршсан анхдугаар богдыг Монголын шарын шашны тэргvvнээр өргөмжлөн дундад зууны vед Их Чингис хааны төвхнvvлсэн их гvрнээс хойш сарнин бутарч тус тусдаа бие даан хямран тэмцэлдэж байсан Монголын олон овог аймаг угсаатан анх удаа нэгдэн цугларч одоогийн Булган аймгийн Гулванбулаг сумын нутаг Хөгнө тарнийн голын эхэн Их бага Монгол уулсын өвөр Өлзийт ширээт цагаан нуур гэдэг газарт Өндөр гэгээний насан хутаг оршихын бэлгэдэл болгон гурван жил тутам явуулдаг Бат оршил хэмээх ёслолын ажиллагааны дараа их наадам хийж тэр цагаас эхлэн Долоон хошуу даншиг наадам гэх болсон байна.

Харин арван наймдугаар зуунд Богд Жавзандамба хутагтын vед бараг жил бvр Долоон хошуу Даншиг наадам хийдэг болжээ. Хамгийн сvvлийн наадмыг 1922 онд хийжээ. 1800 оноос өмнөх vеийн наадмын мэдээ олдохгvй байгаа ба 1805 он буюу Сайшаалт ерөөлтийн онуудаас хэсэг бусаг мэдээ тэр vеийн данс хараанд vзэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ