Хүүхдийн аюулгүйн суудлын цоо шинэ санааг туршиж байна
Техник, технологийн дэвшил цаг хором тутамд шинэчлэгдэх болсон энэ эринд хүний хэрэгцээ ч хязгааргүй өсөн нэмэгдсээр байна. Энэ удаа бид автомашины хүүхдийн аюулгүйн суудлын цоо шинэ санааг танилцуулъя.
Автомашин үйлдвэрлэгч VOLVO компани бяцхан үрсийг ая тухтай, аюулгүй тээвэрлэх боломжтой аюулгүйн суудлын шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр туршиж байна. Тус компанийн инженерүүдийн сэдсэнээр урд талын зорчигчийн суудал дээр хүүхдийн аюулгүй суудлыг суурилуулах боломжтой суурийг бүтээжээ. Ингэснээр хойно суугаа эцэг, эх, асран хамгаалагч нь урд суугаа хүүхэдтэйгээ өөд өөдөөсөө харах боломжийг олгодгоороо давуу талтай. Уг аюулгүйн суудалд 12 хүртэлх насны хүүхэд суух боломжтой юм байна.
Энэхүү XC90 загвараа тун удахгүй Шанхай хотноо олон нийтэд танилцуулах юм. VOLVO компанийн дотоод загвар боловсруулалт, хяналтын хэсгийн ахлагч Тиша Жонсон энэ талаар ярихдаа “Бид бага насны хүүхдийг автомашинд тухтай, аюулгүйгээр хэрхэн тээвэрлэх, жолоо барьж явахад яавал анхаарал сарнилгүй, болгоомж алдахгүй явж болох вэ? гэдгийг судласны үндсэн дээрээс энэ санааг хамгийн боломжтой хэмээн үзсэн" гэжээ.
Ийнхүү автомашины загвар болон тав тухтай байдлыг алдагдуулахгүй, хүүхдээ аюулгүй тээвэрлэх боломжтой ирээдүйн цоо шинэ концептийг Вольво туршиж байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ