Толгой шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсчээ

ОХУ-ын иргэн Валерий Спиридонов 30 настай программист хүн. Тэрээр толгой шилжүүлэн суулгах анхны мэс заслыг сайн дураараа хийлгүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Учир нь Владимир бол Верднига-Хоффман гэсэн оноштой цөөн хүмүүсийн нэг бөгөөд ийм оноштой хүн бага насандаа хорвоогоос хальдаг аж.

Энэхүү үхлийн аюултай халдварыг зогсоохын тулд тэрээр Италийн мэдрэл судлаач Сержио Канаверогийн анхны туршилтын өвчтөн нь болоход бэлэн гэнэ. Ингээд оросууд ирэх онд мэс ажилбарыг хийлгэхээр төлөвлөсөн байна. Сержио Канаверогийн хувьд 2017 он гэхэд нэг хоногийн дотор 90 хувийн баталгаатайгаар толгой шилжүүлэн суулгах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ