“Билгүүн номч”-Б.Ринчен гуайн түүхэн захидал

Нэрт монголч эрдэмтэн Г.Абемацуд профессор Б.Ринчeн 1970 онд бичсэн захидлыг энэ удаад хүргэв. Олон улсын Монголч эрдэмтний Х их хурал дээр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол судлал бол Монголчуудын хөгжил дэвшилд оруулж буй гайхамшигтай хувь нэмэр" илтгэлдээ Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр , оруулсан Английн Ч.Баудэн Японы Г.Абемацу ,Ш.Озава ,Финляндийн П.Алто,Оросын Ю.Н.Рерих ,Г.Санжеев, Хятадын ВэнДу Цзян, Энэтхэгийн Рагу Вира , Монголын Б.Ринчен , Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын алдар нэрийг нэхэн дуурсах учиртай хэмээжээ.

Улаанбаатар .1970.XI.12-аа

ЭрхимБагш Абемацу

Таны амгаланг хичээнгүйлэн эримүй

Багшийн явуулсан захиаг баярлан авлаа. Гагц хүү дугтуйг завсраас нь “хянан үзэгчид” боловсрол нимгэн учир,мужааны муухай цавуугаар палайтал нааж , захиа дугтуй хоёрыг хамт наалдуулан,бичгийн дугтуйг наах хэмжээнд хүрээгүйгээ жигшүүлэн үзүүлж , хорьдугаар зууны техник хөгжсөн үес ийм бүдүүлэг амьтан байдгаа илэрхийлсэн нь инээдэмтэй бөгөөд хөөрхийлөлтэй.

Эрхэм багшийг гавьяат профессор болсонд нэн баярлан , монголын судлалыг хөгжүүлэхэдих нэмэр оруулж буйн дээр бие лагшин тунгалаг буйд машид баярлан амуу. Миний өчүүхэн бэлэг манай урчуудын хийж дурсгал бэлгийн зүйл болгон хийсэн шавар багийг үнэтэй хэмээн тоож үзсэнд бас баярлан буй үүнд тэр шавар баг бол, хуучин Хүрээ цам багаас үлгэр авч , туурганд өлгөхөөр хийсэн зүйл , учир мэдэх хүнд сонин зүйл . Ардын урцуудын уламжлал одоо нийтэд хүртээл болж байгаа нь, манай урчууд орчин үеийн боловсрол байдалд чимэг болох сонин зүйл хийж байгаа нь тэрдээ. Тийм бяцхан баг хийхийг анх би хэдэн жилийн өмнө санаа гаргаж , урчуудаар хийлгэж эхэлсэн зүйл билээ.

Сая би Варшавт болсон олон улсын Польш утга зохиол орчуулагчийн хоёрдугаар их хуралд яваад , тэнд польш зохиол орчуулдаг хэдэн япон польш нартай уулзан танилцлаа. Би Польш хэлнээс бас орчуулга хийж , монгол уншигч олондоо польшийн нэрт зохиолоос орчуулга хийж байгаа.

Японд монгол зохиолын нэгэн түүвэр дэвтэр гаргах гэж байгаа мэдээ олж сонслоо. Та шавь нараараа манай одоогийн монгол уран зохиолын орчуулга хийлгэж , япон уншигчдад сэтгэлд нь таарах манай шинэ уран зохиолоос орчуул гэвэл сайхан юмсанж гэж саналаа дэвшүүлсү.

Бид ирэх жилээс юм уу , цаад жилээс олон улсын монгол зохиол орчуулагчийн хурал хийвэл бас зүгээр юм байна гэж ярилцаж байгаа. Тэгвэл , монгол зохиол орчуулагч нөхөдтэй Улаанбаатарт нүүр учрах завшаан нээгдэх бий. Японоос жижиг хэмжээний шүлэг танка буюу үргэлжилсэн зохиолыг монгол болгож орчуулах санаа надад бий. Япон хэл мэддэг хүн манай энд буй тул , бичгийн үг найруулгатай нэгээр нь хийлгэх санаатай. Үүнд эрт өдгөөгийн танк шүлэг, богино өгүүлэгийн зүйлээс явуулах арга байна уу. Хариуд нь би Багшид эндээс монгол ном явуулсу. Үүнийг Багш бодож үзмүү хэмээн түмний газрын алсаас Эрхим Багшийн амгаланг эрж ёслов.

Л.Энхбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ