Ц.Оюунбаатар : Сэтгүүлч С.Баттулгыг Г.Буяндоржоос тусгаарлах ёстой байсан.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Сэтгүүлчийг цагдан хорьж байгаад торгууль оноолоо. Олон жил хуульч, прокурор хийсэн, хэвлэлийн эрх чөлөөний талаар дуугардаг хүний хувьд таны байр суурийг сонсоё?

- Эрүүгийн журмаар ял оногдууллаа шүү дээ. Энгийн нэгэн сэтгүүлчийн хувьд9 сая төгрөгийн торгох ял бол жил гаран ажиллаж байж, хэрэглээндээ зарцуулахгүйгээр бүрдүүлэх мөнгө шүү. Үүнийг төлөхгүй бол хорих ял болоод хүндрээд явна. Сэтгүүлчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тал дээр сэтгүүлчид цаашдаа ч тууштай тэмцэх, нөгөө талаас эзэд ньсэтгүүлчид үүрэг өгч бичүүлдэг, элдэв материал тавиулдаг асуудал дээр манай сэтгүүлч нар маш хянуур байж хууль эрхзүйн мэдлэг өргөнтэй байх хэрэгтэй. Би хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халдах юм бол ямар хариуцлага хүлээх вэ гэж ёс зүйгээ ухамсарлах хэрэгтэй. Бохир улс төр хийгээд сэтгүүлчдийн ард нуугддаг хулчгар улс олширч байна.

Буяндоржийн гэх хам хэрэгт сэтгүүлчийг багтаахгүй тусад нь шүүх ёстой байсан биш үү?

- Гүтгэлгийн хэрэг нь компанийн дотоод маргаан өмчийн асуудлаас тусдаа, иймд тусгаарлах ёстой байсан. Энэ удаад яагаад ингэж багцалсан юм бол мэдэхгүй байна.Би 1983 оноос хойш хуулийн салбарт хүний эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж байна.1990 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөг хангах үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийхээ төлөө төрөөс, хуулийн байгууллагаас ямар нэгэн дарамт шахалт ирэхийн эсрэг идэвхитэй тэмцэж олон практик судалсан. МАХН дангаараа УИХ-д72 суудалтай байхад сэтгүүлч Б.Ханддолгор бусдыг гүтгэсэн хэрэгт холбогдоод Ганц худгийн шоронд байхад биечлэн очиж уулзан “Эмнэсти интернэйшнл” олон улсын байгууллагад хандаж байсан. Дараа нь нам дотор АН-ын хүн, хүний эрх гэж юу юм бэ? гэж хуучинсаг цөөнгүй сэтэртэн дайрч давшилж байсан.

Сэтгүүлчийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, эх сурвалжаа нууцлах эрхийг төр хүндэтгэх ёстой. Хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулахын тулд 2003онд Эрүүгийн хууль хэлэлцэх явцад нэлээн том маргаан үүсч байсан. Хүний эрх, цаазаар авах ялын асуудлаар 2007 онд Парисын II конгресстилтгэл тавьж, цаазын ялыг түдгэлзүүлэх ажлыг эхлүүлж УИХ-ын 76 гишүүнд ил захидал гардуулж байлаа.

Сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал дээр сая Эрүүгийн хууль хэлэлцэхэд гишүүд хоёр хуваагдсан. Та аль талд нь байна?

-Хүлээлгэдэг хариуцлага нь эрүүгийнх байх уу материаллаг хариуцлага байх уу гэдэг саяны Эрүүгийн хуулийн хэлэлцүүлэг дээр маш хүчтэй яригдлаа. Бусдыг гүтгэсэн, нэр төрийг гутаасан хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж оруулсан.Гэвчзарим гишүүдийн санаачилгаар сонгуулийн үед гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гээд бөөн зөрчил үүсгэв. Ямар ялгаатай юм, сонгуулийн үед дуугүй суугаад сонгуулийн бус үед гүтгэж бай л гэсэн үг болоод байна. Анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан зүйлийг л гүтгэлэг гэж үздэг. Тэрнээс урд нь олон удаа хэвлэн нийтлэгдсэнийг дахин хэвлэвэл гүтгэлэг гэж үздэггүй,Эрүүгийн хэргийн бүтэц нь ийм байдаг. Урд нь олон хэвлэлээр гарсныг нэгтгээд тавьж байгаа бол хариуцлага байх ёстой юу гэвэл байж болно. Эхний ээлжинд иргэний хариуцлага байх. Хамгийн анх гарсан гүтгэлгийг шалгуулж шийдвэрлүүлэх нь тухайн хохирогчийн хувьд гол асуудал.

Ер нь гүтгэлгийн гэмт хэрэг их газар авлаа, ялангуяа улс төржсөн чиглэлээр. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хэрэг гэхэд дандаа гүтгэлгийн хэргүүд байдаг, гадаадын тагнуул болсон, эх орноосоо урвасан, Японы тагнуулгэдэг ч юмууулс төрийн зорилгоор хийсэн гүтгэлэг. Аргагүйн эрхэнд мэдүүлэг өгч хэн нэгнийгээ гүтгэсэн нь цагаатгалын хэрэг дээр ажиллаж байхад харагддаг.Том том хэргүүдэдбуруутгагдсан хэлмэгдсэн хүмүүс бүгд гэм буруугаа хүлээсэн байдаг юм шүү.

Сүүлийн үед улс төрийн зорилгоор ялангуяа олигархи бизнес бүлэглэл хэвлэл мэдээллийг бүрэн хэмжээгээр гартаа оруулсан учраас өөрт таагүй гэдэг юмуу,шудрага хүмүүсийг гүтгэдэг нь хэрээс хэтэрсэн, эсвэл бизнес хоорондын эрх ашгийн зөрчилдөөндөө сэтгүүлчдийг ашиглаж хэвлэл мэдээлэлд юм тавиулдаг эцсийн дүндээ сэтгүүлч гэм буруутан болж хувирдаг жишиг түгээмэл боллоо. Үүнийг ул сууриар нь шийдэж захиалагчтай нь, редакцын бодлоготой нь асуудлыг авч хэлэлцэх ёстой юмаа. Сэтгүүлчийг дуудажирээд үүрэг өгдөг, тэндээсцалин авдгынхаа хувьд сэтгүүлч бичдэг. Сүүлийн үед зарим сонинууд улстөржиж улс төрийнхөө хувьд шударга асуудлыг ярьдаг хүмүүс рүү дайрдаг, үүнийгээ цувралаар явуулдаг. Энэ бүхэнтэй өрсөлдөөд зөрчилдөөд Эрүүгийн хэрэг үүсгээд явахгүй, иргэний хариуцлага тооцож байя гэж би олон жил тэмцэж байна.

Ер нь бол хуулийн хариуцлага байх ёстой. Гүтгэсэн мэдээллээс болж хүний амь нас, нэр төр, алдар хүнд хохирч, төрийн нэр хүнд унан намуудын хоорондын зөрчил гээд олон үр дагавартай учраас бодох ёстой зүйл. Улс төрд ашиг хонжоо олохын тулд бусдыг гүтгэн нэр хүндийг нь унагаж байгаа нь шар бор гэлгүй манай хэвлэл мэдээллийн бохир үйл ажил юм. Жинхэнэ эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж,авлига хээл хахуулийг илчилж, тендер, албан тушаалын хэрэгтнийг илрүүлж байгаа нь хэд билээ.Энэ нөхцөл өөрчлөгдөх нэг гарц бол улс төрийн намуудыг энэ айхтар талцлаас нь салгах, байнгынгишүүнчлэлгүй болгох юм бол том алхам болно.

Буяндоржийн гэх хэрэг долоон удаа хойшиллоо, ингэж хойшилж чирэгдүүлж байх ёстой мэт л байх юм?

- Компанийн доторх өмчийн маргааныг улс төржүүлээд шийдэж чадахгүй, манай хуулийн байгууллагын байж байгаа царай л энэ байхгүй юу. Хичнээнсар жилээр дамнуулахын оронд хоёр хүний хоорондох эд хөрөнгийн маргааныг нь шийдвэрлээд дуусгавар болгох хэрэгтэй. Иргэний маргаан шинжтэй мөртлөө эрүүгийн гэмт хэрэг болгоод явсан байгаа юм.Одоо Өршөөлийн хууль гарна, өмнөх Өршөөлийн хуулиар ч орж болохоор л зүйл юм байна лээ. Би аль алийг нь танихгүй. Ер нь компаниуд жаахан мөнгөтэй болохоор биенээ луйвардана, хөрөнгийг нь булааж авдаг. Үүнд гадны хөрөнгө оруулалттай Япон, Солонгос, Хятадын компани иргэд их хохирч цагдаа шүүх нь хахуульд идэгдэж шийдвэрлэдэггүй.

Бусдын өмч хөрөнгийг залилсан асуудлаа цагдаагаар биш иргэний журмаар шийдвэр гаргуулчихаад төлдөггүй хэдэн арван хэрэг байна. Энэ бүхнийг эрүүгийн хуулиар ялгаж зааглаж өгөхгүй бол нөгөө талаасаа аймшигтай ноцтой эрүүгийн хэргүүд бий.12 сая долларын Колабрын хэрэг, гадаадын нэг иргэнээс 1,5 тэрбумтөгрөг залилсан мөртлөө энд ирээд иргэний маргаан болгуулаад танил талаараа цагдаа хуулийнханд хахууль өгөөд болгосон, гадаадаас ажиллах хүч оруулж өгнө, сайд дарга нь газар өгнө гээд луйвардсан олон арван хэргийн талаар гомдол ирдэг. Эрүүгийн хуулиар оновчтой ялгаж зааглаж эрх зүй эрүүгийн салбарын зохицуулалт хийсэн хууль гаргах гэж гишүүд ярьж маргалдаж л байна.

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн албан тоотод Шүүхийн ерөнхий зөвлөл хариу өгөхдөө шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлөөр хангуулах гэсэн санаа тусгасан байсан. Өмгөөлөгчийн буруугаас шүүгдэгчид хохирох нь шударга бус санагдах юм?

- Өмгөөллийн багц хуулиуд УИХ-д орж ирж байна. Хэт олон хэргийн араас хөөцөлдөөд баахан хүмүүсийн юм авчихаад шүүх хурлууд нь давхардаад явдаг хариуцлагагүй өмгөөлөгч нараас болж шүүгдэгчид хохирч байгаа олон тохиолдол байна. Долоон удаа хэдэн сар жилээр хойшилж байгааг яах аргагүй бодох ёстой зүйл. Ер нь бол шүүхийн үйл ажиллагаа доголдоод хэн нэг нь шүүх хуралд ирээгүйгээс болж бусад хүмүүсийг хавтгайруулан хорих цагдах, танай өмгөөлөгч ирээгүй байна гэдгээр эрүүгийн хэрэгт холбогдож байгаа хүнийг нь шантаажлах дарамтлах улмаар батлан даалтанд юмуу хорихооос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хоридог бүдүүлэг явдал шүүхийн практикт хавтгайрсан байна. Шүүх хуралдааныг хийлгэхгүй байгаа гэм буруутай тэр этгээд, тэр өмгөөлөгч, шүүх хурлын бусад оролцогч нарт хариуцлага тооцох ёстой болохоос нийтэд нь хавтгайруулдаг буруу жишиг сүүлийн үед л гарсан хуулийн завхрал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ