1-3 настай эрэгтэй хүүхэдтэйгээ ингэж харьцаарай

Ээжүүд хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ үргэлж л нэг төрлийн алдаа гаргадаг. Тэр бол эр зориг юм. Харин үүнд нь аавууд хамгийн их анхаарах хэрэгтэй. Хэрвээ анзаарах юм бол 1-3 настай эрэгтэй хүүхдийн гаргаж байгаа ааш авир үйлдэлд ээжүүд үргэлж хориг тавих зэмлэх хандлага их байдаг. Тиймээс энэ насандаа хөвгүүд улам зөрүүд, огцом хөдөлгөөнтэй бас зориг муутай болж төлөвшдөг.
Тиймээс ээжийн зэмлэлийн дараа үргэлж хөвгүүдэд яг юуны учраас зэмлүүлсэн талаар нь тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Эрэгтэй хүүхдийн уураг тархи эмэгтэй хүүхдийнхээс илүү том бас хүнд байдаг. Энэ нь маш олон давуу талта хэдий ч сөрөг тал бас бий. Тиймдээ ч энэ насандаа гаргаж байгаа онцгой хандлага, үйл хөдлөлд нь үргэлж зөв хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй юм шүү.
1. Хүч чадлаа удирдахад нь тусла
Өмнө нь эрэгтэй хүүхдийн уураг тархи эмэгтэй хүүхдийнхээс илүү том бас хүнд байдаг гэж хэлж байсан шүү дээ! Энэ нь эрэгтэй хүүхэд охин хүүхдээс илүү хүч чадалтай байдгийн нэг гол шалтгаан юм. Хамгийн гол нь энэ насанд нь эрэгтэй хүүхдийн хүч чадал огцом нэмэгддэг. Тиймээс хүн цохих, бусадтай зодолдох, юм шидэх зэргээр тэр хүч чадлаа өөрийнхөө биеэс гаргахыг хүсдэг байна. Хэрвээ анзаарсан бол өдөр ирэх тусам хүүгийн чинь гарын цохилт улам илүү хүчтэй чанга болоод байгаа биз.
Энэ үед ээж аавууд хүч чадлаа юунд зарцуулах ёстойг зааж өгөх хэрэгтэй. Гэрээ цэвэрлэхдээ багахан овор хэмжээтэй хүнд зүйлийг өргүүлж байранд нь тавиулаад магтангаа “Эрчүүд чинь хүч чадлаа ийм л зүйлд гаргах хэрэгтэй. Яг л баатрууд хүч чадлаа хүнд сайн сайхан зүйл хийхдээ л гаргадаг шиг...” гэх мэтээр ярилцаж тайлбарлаж өгч байгаарай! Бас бусдад гар хүрэх далайх үед нь загнахаас урьтаад “Эр хүн чинь эхлээд бусдад эелдэг хандах хэрэгтэй. Миний хүүгийн үздэг хүүхэлдэйн кинон дээр муу хүн л ингэж бусдыг өвтөгдөг шүү дээ!” гэх зэргээр үйлдэл нь буруу гэдгийг яг сэтгэхүйд нь тааруулж бас мундаг эр хүн болохын тулд ямар байх хэрэгтэй талаар заавар өгч ярилцаж байх хэрэгтэй юм шүү.
2. Охидтой хэзээ ч бүү харьцуул
Эрэгтэй хүүхдийн тархины зүүн тал энэ насанд нь илүү хөгждөг бол охидын баруун зүүн хоёр тархи зэрэг хөгжиж байдаг. Тиймээс охидууд илүү хурдан орчиндоо дасан зохицож, олон нийттэй харьцаж бас маш хурдан шинэ зүйл сурдаг. Томрох тусмаа ялгаа нь аажимдаа алга болно. Жишээ нь охин хүүхэд 1-3 насандаа бараг л өөрийнхөөрөө байж байгаад л өсчихдөг бол эрэгтэй хүүхэд бие даах байдал сул бас найзтайгаа үргэлж муудалцаж тоглоомоо харамлах, уурлах, аашлах зэрэг бага зэргийн орчноо мэдрэхгүй гөжиж зөрүүдэлдэг.
Энэ үед ээж аавууд хүүгээ охидтой харьцуулж зэмлэх тохиолдол бий. Хэзээ ч бүр хэзээ ч охин хүүхэдтэй хүүгээ бүү харьцуул. Учир нь энэ насандаа л эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнийг хүндэтгэж сурах хэрэгтэй. Хэрвээ ээжүүд муухай аашлаад бас дээр нь охин хүүхэдтэй өөрийг нь харьцуулаад байх юм бол тэдний уураг тархи шууд л эмэгтэй хүн ядаргаатай, төвөгтэй бас бага зэрэг эмэгтэй хүүхдийг давах гэсэн дотуур бодолтой болох болно. Энэ нь яваандаа хүү чинь охин хүүхдэд бүдүүлэг загнах бас ээжийгээ үл хүндлэх байдал гаргахад нь нөлөөлнө. Хэрвээ хүүгээс чинь охид илт давуу байх юм бол “Миний хүү эрэгтэй хүн учраас охидыг хүндэтгэж байгааг ээж нь ойлгож байна. Миний хүү чинь мундаг шүү. Ямар боловсон гээч!” гэх зэргээр урам зориг өгч магтаж байх хэрэгтэй шүү!
3. Бэлэн зүйл бус өөрөө бэлэн болгох ажил өгч бай!
Өдөр бүр хоол цай, хувцас, тоглоом гээд бүх зүйлийг нь ээж аавууд нь бэлдэж өгдөг бол хүүхэд яг юунд магтаал хүлээх вэ? Тэр тусмаа эрэгтэй хүүхэд. Эмэгтэй хүүхдийг ямар нэг зүйл хийснийх нь төлөө “Миний охин гэрээ сайн цэвэрлээд мундаг охин” гэх маягаар магтах нь ямар нэг зүйл хийж байж л ээж аавдаа таалагдах юм байна гэсэн бодол суулгах ба үүнээс болж охид байгаагаараа биш хийсэн зүйлээрээ олон нийтэд таалагдах хүсэлтэй болдог. Харин эрэгтэй хүүхдийг юу ч хийгээгүйх нь төлөө “Миний хүү мундаг” гэж магтсаар байгаад бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэн болгодог. Магтаалд их учир бий. Хэрвээ хүүхэд чинь “Ээжээ би хоол идмээр байна!” гэж хэлэх юм бол та хөргөгчөө нээгээд л ямар нэг бэлэн зүйл авч өгдөг үү?
Уг нь эрэгтэй хүүхдэд хөдөлмөрийн үнэ цэнийг багаас нь ойлгуулж байх хэрэгтэй. Зүгээр л хөргөгчөө нээгээд бэлэн зүйл идэх бус хөргөгчөө нээгээд боловсруулж өөрөө хоол болгож идэх зүйлс байх хэрэгтэй. Дөнгөж л 1-3 нас шүү дээ гэж үү! Гэхдээ энэ насанд л хүүхэд нийгэмших сэтгэлгээнд орж эхэлдэг үе. Ядаж л тараг уухын тулд аягаа өөрөө барьж ирэх, өөрөө аягаа цэвэрлэх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож мэдэрдэг үе шүү дээ! Хэрвээ энэ үед л аягаа угааж байж дараа дахин хоол идэх боломжтой гэдгийг ойлгуулахгүй бол хүүхэд чинь том болоод өдөр бүр угаалтуур дотроо аяга тавгаа хонуулдаг хүн болж төлөвшинө гэдгийг анхаараарай!
4. Яагаад болохгүй юм бэ?
Хөвгүүд их хөөрхөн. Өөрийг нь баатар шиг мэдрүүлэх юм бол үргэлж л тэр дүрээ алдахгүйн тулд маш их хичээнэ. Гэхдээ сүүлийн үед ээж аавууд энэ хөөрхөн чанарыг нь мартаад байгаа бололтой. Ихэвчлэн л эрэгтэй хүүхэдтэй ээж аавууд “Болохгүй, боль” гэж хэлдэг эсвэл зөнгөөр нь хаячихна. Ер нь гурван нас хүртэл хүүхдийг хаан шиг байлгах хэрэгтэй гэдэг нь зүгээр ч нэг ам дамжиж ирсэн хэллэг биш юм. Энэ насандаа зарим эрэгтэй хүүхэд их эр зоригтой, хөдөлгөөнтэй, авхаалжтай байдаг. Тиймээс буруу зүйл хийх үед нь үргэлж “Боль, болохгүй” гэдэг үгнээс илүү яагаад болохгүй талаар нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрвээ хийх үйлдэл бүрийг нь хаасаар байх юм бол эрэгтэй хүүхэд аймхай, бишүүрхүү бас дээр зөрүүд хүни йүгэнд гөждөг зантай болно.
Энэ үед ээж аавууд “Яагаад болохгүй юм бэ?” гэдэгт үргэлж хариулт өгч бай! Эрдэмтдийн баг энэ насны хүүхдийн харилцааны төлөвшил дээр бүтэн зургаан жилийн турш судалгаа хийсэн байна. Хоёр өөр хүүхдийг өөр өөр харилцааны нөхцөлд амьдруулсан ба нэг дугаартай Рони хүүг бүтэн зургаан жил ээж аавынх нь арга барилаар хүмүүжүүлсэн харин хоёр дугаартай Томыг хүмүүжүүлэх ээж аавын харилцаанд үргэлж хяналт тавьж мэргэжлийн сэтгэлзүйчид арга барил зааж өгөн ээж аав нь яг тэдний хэлснээр хүүхэдтэйгээ харьцдаг байжээ. Ингээд эрдэмтдийн төсөөлснөөс ч илүү үр дүнтэй судалгаа болсон ба Рони яг л үеийнхээ хүүхдүүд шиг өөртөө итгэлгүй, дүрсгүй, зөрүүд болсон бол. Харин Том бүх зүйлийн нарийн ширийн зүйлийг яг л 20 настай хүн шиг ойлгодог маш ухаантай нэгэн болсон байна. Үүний нууц бол Томын ээж аав хүүгээ ямар нэг зүйл сонирхох бүрт нь тэр зүйл яг юу болох бас яагаад хүнд хэрэгтэй талаар ярьж гарт нь бариулж, мэдрүүлж тэр зүйлийг хайрлах хамгаалах сэтгэлзүй суулгаж өгч байсан гэж судлаачид хэлжээ.
Харин чиний хувьд хүүгээ хүмүүжүүлдэг шалгарсан арга юу вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ