Засгийн газар 21 асуудал хэлэлцэж байна

Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн /2025.05.07/ хуралдаан 08.00 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдаанаар,

  • “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудал хэлэлцэж байна.

Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх 7 хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.246)
    Ахмадын тэтгэврийн зээлийг 24-36 сараар өгөх нь зөв шүү ахмадуудад ганцхан боломж нь тэтгэврийн зээл шүүдээ. Гэтэл яагаад заавал ахмадуудыг ядуу зовож амьдруулах гээд дайраад байгаа юм бэ. Өөрсдийнх нь юмыг өөрсдөөс нь харамлах та нарт ямар эрх байгаан бээээээ
    2025 оны 05 сарын 07 | Хариулах