Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтын баяр”-т оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орноосоо мордож, ОХУ-ыг зорих бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Түүнчлэн Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ