Оросын өмнөд нутаг царцааны дайралтад өртөв
ОХУ-ын өмнөд нутгийн оршин суугчид царцааны дайралтад өртсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Сая сая царцааны нүүдэл Астрахань, Волгаград, Дагестаны ойр хавийн тариан талбайн ургацыг бүхэлд нь идэж, устгасан байна.
Ойролцоогоор 800 га талбайн ургацыг царцааны дайралтын үеэр алджээ. Мөн Ставрополь нутгийн эрдэнэ шиш болон бусад үр тарианы талбайд олон төрлийн хорхой шавьж үүрлэсэн хэмээн нутгийн иргэд онцолжээ.
Царцааны нүүдэлд өртсөн бүс нутгуудад онц байдал зарлаж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ. Оросын өмнөд хэсэгт сүүлийн 30 жил царцааны нүүдэлд өртөөгүй гэнэ. Царцааны дайралтаас өмнө тус бүс нутагт их хэмжээний хур бууж, цаг агаар огцом хүйтэрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ