МН 370 онгоцны хэсгүүд мөн болохыг баталлаа

Малайзын сураггүй алга болсон Боинг онгоцны эрлийн ажиллагаа өнөөг хэр үргэлжилсээр Энэтхэгийн далайд орших Францын эзэмшлийн арлын ойролцоогоос онгоцны хэсэг байж болох зүйлсийг олоод байгаа нь дуулиан дэгдээсэн юм.
Тэгвэл олдсон хэсгүүдийг сураггүй болсон МН370 онгоцны хэсэг мөн болохыг баталлаа хэмээн Малайзын ерөнхий сайд Нажиб Разак албан ёсны мэдэгдлийг хийлээ.
Ингэснээр Малайзын иргэний агаарын тээврийн МН370 онгоцны сүйрлийг баталсан явдал боллоо. Хэдийгээр энэ хугацаанд эрэн хайх ажил үргэлжилсээр байсан боловч Малайзын засгийн газраас онгоцны зорчигчдыг нас барсанд тооцоод байсан юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ