Шинзо Абе Бирмтэй эдийн засгийн хэлэлцээ хийнэ


Японы ерөнхий сайд Шинзо Абе Бирмд айлчлал хийхээр боллоо. Энэхүү айлчлал нь Японы засгийн газар 1997 оноос хойш анх удаа хийж буй айлчлал билээ. Энэ айлчлалын үндсэн дээр дээрх хоёр орны эдийн засгийн нэлээд чухал асуудлууд яригдана. Шинзо Абе Бирмд очсон даруйдаа сөрөг хүчний тэргүүн, Нобелийн шагналтан Анг Сан Су Читай уулзах гэнэ.
Япон улс Бирмийн нэлээд чухалдонор орон бөгөөд Шинзо Абе өөрийг нь дагалдан явж буй бизнесийн албаныхны тусламжтайгаар хоёр орны хоорондох эдийн засгийн харилцаа холбоог хүчирхэгжүүлэх олон тооны гэрээ, хэлцэл байгуулна хэмээн албаны эх сурвалж дамжуулж байна.
Шинзо Абе айлчлалын хүрээнд тус улсын хөгжил, дэвшилд зориулан 980 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдээд буй. Өнгөрсөн 2012 онд Японы өмнөх Засгийн газар Бирмд 3.7 тэрбум гаруй ам.долларынөрийг нь цайруулах гэрээнд гарын үсэг зурж байсан байна.
2011 оноос эхлэн Бирмийн эдийн засаг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ улсынхийж буй эдийн засгийн шинэчлэл доривтой хийгдэж байгаа нь ажиглагдаж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ