Умард Солонгос цагаа ухрааж баяраа тэмдэглэнэ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японоос чөлөөлөгдсөний 70 жилийн ойг ёслон тэмдэглэхийн тулд Умард Солонгос цагийн бүсчлэлээ өөрчлөхөөр болжээ. Хоёр улсын цагийн ялгаа гучин минутын зөрүүтэй болох бөгөөд наймдугаар сарын 15-наас мөрдөж эхлэх аж.

БНАСАУ одоо Гринвичийн (Greenwich Mean Time, GMT) цагаар есөн цагаар түрүүлдэг Япон болон Өмнөд Солонгос улстай цагийн нэг бүсэд багтдаг. Харин Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлсэнээр, "японы зэрлэг империалистууд БНАСАУ-ын хэвшмэл цаг хугацаанаас хүртэл салгасан" гэж тэмдэглэжээ. Үнэндээ Японы түрэмгийлэлээс өмнө 1910 оны байдлаар Солонгосын хойг бүхэлдээ GMT+8,5 цагийн бүсчлэлд ордог байсан аж.

Дашрамд сонирхуулахад дэлхийн бөмбөрцгийн цагийн нарийвчлалыг тогтоодог олон улсын байгууллага байдаггүй учир улс орон бүр өөрийн үзэмж сонирхлоор цагийн бүслэлээ тогтоодог байна.

Тухайлбал, Номхон далайн өмнөд хэсгийн арлын Самоа улс Австрали, Шинэ Зеландтай эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх үүднээс 2011 онд цагийн бүсчлэлээ өөрчилж байсан бол Венесуэл улсмөн 2007 онд "Ард иргэддээ гэрэлт өдрийг адил тэгш шударга хүргэх" үүднээс ерөнхийлөгч нь захирамж гарган шилжүүлж байжээ. Өнөөдөр тус улс Гринвичийн цагаас 4,5 цагийн зөрүүтэй цорын ганц улс болоод байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ