Хоёр малчин тутмын нэг нь таргалалттай

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Малчдын ахуй амьдрал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар өнгөрсөн онд томоохон судалгааг хийжээ.
Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед малыг гэршүүлж улмаар хүрлийн үе буюу өдгөөгөөс 5000 орчим жилийн тэртээгээс амьдрал, ахуйн гол зүйл болгон хэрэглэсээр ирсэн бөгөөд одоо ч манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг байсаар байна. Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээгээр манай улсын нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаагийн 30.5 хувь нь буюу 285691 хүн мал аж ахуй эрхэлж байна. Сүүлийн 5 жилд улс орны хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, байгаль цаг уур зэрэг хүчин зүйлтэй холбоотойгоор малчдын тоо 22.6 хувиар буурчээ. Малчдын ахуй амьдралын нөхцөл нь техник, технологийн хөгжил, нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран сайжирч байгаа хэдий ч төв суурин газрын иргэдтэй харьцуулахад ихээхэн ялгаатай байна.
Иймд малчдын эрүүл мэндийг ахуй, амьдралын нөхцөлтэй нь холбон судалж, тэдгээрийн ахуй, амьдралын нөхцөл, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанаар батлагдсан нотолгоог бий болгох шаардлагатай болжээ.
Тийм ч учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс малчдын амьдрал ахуй, эрүүл мэндийг нөхцлийг судалсан аж.
Судалгаанд Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Баруун, Зүүн, Төв, Хангайн бүс нутаг тус бүрээс 1 аймаг, аймаг бүрээс 2 сумыг сонгож, эдгээр аймгуудын үзүүлэлттэй харьцуулах зорилгоор хүн ам ихээр суурьшиж, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Төв аймгийг судалгаанд харьцуулалтын аймгаар сонгон хамрууллаажээ. Нийт 471 малчин өрхийг малчдын ахуй амьдралын нөхцөл, эрүүл аж төрөх ёсны талаарх мэдлэг хандлага, дадал, малчдад үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх тоон болон чанарын судалгаанд хамруулав. Мөн нийт хүн амын болонмалчдын дунд 2009-2013 онуудад бүртгэгдсэн өвчлөлийг өрхийн эмчийн үзлэгийн бүртгэл мэдээнд (олон улсын өвчний 10-р ангиллын дагуу нийт 10 өвчнийг хамруулав) тулгуурланэргэмж судалгааны аргаар судалсан байна.
Судалгааны үр дүн:
1-р үр дүн: Тоон буюу асуумж судалгаанд 18-78 насны 228 (48.4%) эрэгтэй, 243 (51.6%) эмэгтэй, нийт 471 малчин хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын 93.5 хувь нь Монгол гэрт, үүнээс 23.5 хувь нь 4 ханатай, 67.5 хувь нь 5 ханатай, 5.9 хувь нь 6 ханатай, 2.7 хувь нь 8 ханатай гэрт амьдран нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Мал хариулахдаа ашиглаж буй унааны төрөл нь малчдын амьдарч буй бүс нутгийн хувьд ялгаатай буюу Хангай, Төвийн бүсийн малчид мотоциклоор, Зүүн, Баруун бүсийн малчид мориор ихэвчлэн малаа хариулдаг байна. Малчдын 62 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой, орлогын эх үүсвэрийн 43.1 хувийгмалын түүхий эд зарж борлуулсан орлогоос олдог хэдий ч 75.1 хувь нь малын ашиг шимээс тогтмол орлого олдоггүй гэжээ.
Судалгаанд хамрагдагсдын 91.8 хувь нь нэг хүнд ногдох усны ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага ус хэрэглэж байсан ба 54.8 хувь нь 7 хоногт 1-2 удаа, 27.5 хувь нь 7 хоногт 3-4 удаа, 17.1 хувь нь сард нэг удаагийн давтамжтай усны саваа цэвэрлэдэг байна. Судалгаанд хамрагдагсдын 41.4 хувь нь 7 хоногт нэг удаа, 43.1 хувь нь 14 хоногт нэг удаа, 14.6 хувь нь сард нэг удаа усанд ордог ба тэдгээрийн дийлэнх нь буюу 91 хувь нь гэртээ ус халааж ордог байна. Ариун цэврийн байгууламжийн хувьд малчдын зөвхөн 3.2 хувь нь стандартын жорлонд, 53.1 хувь нь нүхэн жорлонд, 43.7 хувь нь ил задгай газар бие засдагбайна.
Судалгаанд хамрагдагсдын 81.2 хувь нь малаас хүнд халдварладаг өвчний талаар мэддэг гэж хариулсан ба эдгээрийн 96.3 хувь нь бруцеллёз, 40.5 хувь нь боом, 8.3 хувь нь шүлхий, 2.5 хувь нь бэтэг, 5.9 хувь нь шимэгчдийн өвчин хүнд халдварладаг гэсэн бол 2.5 хувь нь хавдар, 4.7 хувь нь улаан бурхан өвчин малаас хүнд халдварладаг гэсэн буруу ойлголттой байна.
Судалгаанд хамрагдсан малчдын БЖИ-ийг эрсдэлийн үнэлгээгээр үнэлэхэд 1.6 хувь нь тураалтай, 48.4 хувь нь хэвийн, 34.8 хувь нь илүүдэл жинтэй, 14.1 хувь нь 1-р зэргийн, 1.1 хувь нь 2-р зэргийн таргалалттай байна.
Эрэгтэй малчдын 34.8, эмэгтэй малчдын 65.2 хувь нь төвийн таргалалттай буюу хүйсээр ялгаатай байна. Судалгаанд хамрагдсан малчдын 31.3 хувь, эрэгтэйчүүдийн 36.9 хувь, эмэгтэйчүүдийн 25.9 хувь нь артерийн даралт ихдэлттэй байсан ба 5 малчин тутмын нэгд нь өлөн үеийн цусан дахь глюкоз хэвийн хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан байна.
2-р үр дүн: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтыг авч үзэхэд малчдын 63.4 хувь нь хамрагддаг, харин эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчдын 33.6 хувь, даатгалд хамрагдаагүй малчдын 70 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байна.
Малчдын 25 хувь нь 6 сард нэг удаа, 68.8 хувь нь жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэгт хамрагддаг байсан бол3.9 хувь нь хамрагддаггүй байлаа. Архаг хууч өвчний талаар тодруулахад 37.2 хувь нь ямар нэг архаг өвчтэй гэж хариулсан ба энэ байдал нь бүсийн хувьд ялгаатай, тухайлбал Зүүн бүсийн малчдын дунд архаг, хууч өвчинтэй хүн харьцангуй бага, Баруун, Хангайн, Төвийн бүсийн малчидилүү их өвчтэй байсан байна. Бүсээр авч үзэхэд Зүүн болон Төвийн бүсийн нийт хүн амын болон малчдын дунд шээс бэлэгсийн, Баруун болон Хангайнбүс, Төв аймагт амьсгалын тогтолцооны эмгэгүүд хамгийн их тохиолдож байсан бол хугацааны хувьд 2009-2012, 2013 онуудад амьсгалын, 2011, 2012 онуудад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл их бүртгэгджээ.
2009-2013 оны өвчлөлийн байдлыг улирлаар авч үзэхэд өвөл, хаврын улиралд нийт хүн амын дунд амьсгалын тогтолцооны өвчлөл зонхилон буюу өндөр тохиолдож байсан бол малчдын дунд шээс бэлэгсийн болон зүрх судасны тогтолцооны өвчлөл хамгийн өндөр байлаа. Харин зуны улиралд нийт хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны болон гэмтэл бэртлийн өвчлөлийн тохиолдол өндөр байгаа бол малчдын дунд гэмтэл бэртэл, цусны эргэлтийн тогтолцооны, намрын улиралд нийт хүн амын дунд амьсгалын болон шээс бэлэгсийн тогтолцооны өвчлөл өндөр бүртгэгдэж байсан бол малчдын дунд цусны эргэлтийнтогтолцооны өвчлөл өндөр байна.

Дүгнэлт:
·Малчдындийлэнх нь амжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой, орлогын үндсэн эх үүсвэрийн талаас илүү хувийг малын түүхий эдийг зарж борлуулснаас олсон ашиг эзэлдэг ч жилийн туршид тогтмол орлого олдоггүй байна.
·Малчдын 90 гаруй хувь нь нэг хүнд ногдох усны ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд зааснаас бага ус хэрэглэж байна. Малаас хүнд халдварлах өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаарх малчдын мэдлэг хангалтгүй байна.
·Судалгаанд хамрагдсан 2 малчин тутмын 1-ийнх нь БЖИ-ийн үзүүлэлт хэвийн хэмжээнээс их байгаа нь малчид ХБӨ-ний эрсдэлтэй бүлэгт хамаарч байгааг харуулж байна.
·Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь өндөр байна. Баруун болон Зүүн бүсийн малчдын дунд шээс бэлэгсийн, Хангай, Төвийн бүсийн малчдын дунд зүрх судасны тогтолцооны өвчлөлүүд өндөр бүртгэгдсэн байна.
·Сүүлийн 5 жилийн өвчлөлийн байдлыг улирлаар авч үзэхэд өвөл, хаврын улиралд малчдын дунд шээс бэлэгсийн болон зүрх судасны тогтолцооны, зуны улиралд гэмтэл бэртэл, зүрх судасны тогтолцооны, намрын улиралд зүрх судасны тогтолцооны өвчлөл тус тус хамгийн ихбүртгэгджээ.
·Нийт хүн амын болон малчдын дундах зонхилон тохиолдож буй өвчлөлүүдийн эхний 4 байранд амьсгалын, хоол боловсруулах, зүрх судасны, шээс бэлэгсийн тогтолцооны өвчлөлүүд орж байна.
·Нийт хүн амын дунд арьсны өвчнүүд болон гэмтэл бэртэл нь өндөр бүртгэгдэж өвчлөлийн тэргүүлэх байранд орж байгаа бол малчдын өвчлөлийн тэргүүлэх байрандмэдрэлийн өвчинболон гэмтэл бэртэл зонхилон бүртгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ