Энэтхэгийн цэргүүд Кашмирт нуувчиндаа алагджээ

Кашмирт суугаа Энэтхэгийн захиргааны газраас Кашмирын Пулвама дүүрэг дэх цэргийн нуувчиндаа гурван цэрэг алагдсан байсан тухай мэдээлснийг ВВС уламжиллаа.
Армийн төлөөлөгч мэдээлэхдээ “Пакистаны үймээн самууны эсрэг бүлэглэлийн хүмүүс энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй. Энэтхэг цэргүүдийн нуувчнаар 40 км орчмын цаана Трал сууринд тэдгээр хүмүүс байсан” гэв. Цэргүүдийн байрлаж байсан нуувч ойн ойролцоо байдаг гэнэ. Энэ газар нь хоёр улсын хэлэлцээрт газар буюу Сринагарын ойролцоо байдаг.
1989 оноос хойш Энэтхэг Пакистан хоёр улсын хоорондох харилцаа таагүй байсааар ирсэн. Энэ нь сүүлийн саруудад хурцадмал байдалд шилжээд байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ