Гурван настай охиндоо жолоо бариулсан эцэг эхийг зүгээр орхихгүй
Гуравхан настай бяцхан охиноороо жолоо бариулж байгаа Хятадын нэгэн гэр бүлийн бичлэг интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна.
Аав нь машиныхаа арын суудлаас охиндоо хотын жолооны дүрмийг хэлж, жолооны хүрдээ хэрхэн эргүүлэхийг зааж, харин ээж нь хажуугийн суудлаас бичлэг хийж буй аж. Охин ч өндөр хурдтай давхиж, хажуугаар өнгөрөх машиныг гүйцэд түрүүлж, эгнээ байраа сольж явна. Гурван минут хэртэй машин жолоодсон охин аавдаа жолоогоо шилжүүлнэ. Энэ бичлэгт гарах үйлдлийг хийсэн гэр бүлд ямар шийтгэл очих талаар Хятадын нийгмийн сүлжээнд эцэс төгсгөлгүй мэтгэлцээн гараад эхэлжээ.
Хэрвээ ямар нэгэн осол эндэгдэл гарах аваас бяцхан охинд хариуцлага тооцохгүй тул эцэг эх нь чангахан ялаар шийтгүүлж мэдэх байсан, үгүй юмаа гэхэд бусад эцэг эхчүүдэд сургамж болгох үүднээс энэ явдлыг зүгээр орхих ёсгүй хэмээн хэвлэлүүд ч бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ