Соуделор хар шуурга 14 хүний аминд хүрчээ

"Соуделор" гэж нэрлэгдсэнхар шуурга Хятадын Чежян мужид 14 хүний аминд хүрчээ. Ням гаригт уг шуурга Хятадаар орж ирсэн юм. Вэньжоу хот хамгаас ихээр гамшигт нэрвэгдсэн бөгөөд 12 хүн амиа алджээ. Хөрш Лишуи хотод хоёр хүн шуурганд өртсөн байна. Одоогоордөрвөн хүн сураггүй болоод байгаа аж.Их хэмжээний газрын нуранги үүссэнээсгадна зарим нутагт 120 жилийн ажиглалтад байгаагүйих хэмжээний тундас унажээ.

Далайн хар шуурга 1,5 сая хүнийг нэрвэж, 188 мянган хүнгэр орноо орхин аюулгүй газарт нүүжээ. Нийт 223 байшин,272 замэвдэрч, 43 гаруй мянган га тариалан усанд автсан байна. Гамшгийн хохирол 644 сая ам.доллар болжээ.Эрх баригчид шуурга дайраад өнгөрсөн нутаг руу 50 мянга орчим аврагчдыг илгээсэн байна. Тэд орон нутгийн хүмүүст тусалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ