Оросын зүүн эрэг орчимд 8.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОХУ-ын Камчаткын хойг орчимд маш хүчтэй газар хөдлөлт болсон тухай орон нутгаас мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сахалин аймаг орчимд 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын газарзүй судалгааны төвөөс тогтоожээ. Энэ нь тус бүс нутагт болж байсан хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Өмнө нь хамгийн хүчтэйдээ 6.7 магнитудын хүчтэй хөдөлж байсан ажээ.

Хүчтэй газар хөдлөлтийн нөлөө ойролцоох нутгуудад ч мөн мэдрэгдэж эхэлсэн байна. Газар хөдлөлтийн голомтыг Камчаткын хойгоос Охотскийн тэнгисийн орчим 600 км газар хэмээн тэмдэглэжээ. Одоогоор энэбүс нутагт онцгой хохирол учирсан талаа мэдээлэл ирээгүй байгаа. Гэсэн ч иргэдийг бэлэн байдалд байхын сануулсан юм. Учир нь Камчаткын хойг нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудтай бүс нутагт тооцогддог. Хүчтэй газар хөдлөлтөөс нөлөөлж галт уулууд сэргэх магадлал их хэмээн сэрэмжилж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ