Индонезийн сураггүй болсон онгоц ууланд сүйрчээ

Индонезийндотоодын нислэг хийж байсан "Trigana Air" авиа компанийн зорчигч тээврийн онгоц радараас гарч алга болоод байсан. Онгоцыг шуурхай эрэн сурвалжилсаны эцэст хөрш зэргэлдээх Папуа Шинэ Гвиней улсын Октабе хэмээх мужид уул мөргөн осолдсон болохыг тогтоожээ.
Жаяпура-Оксибил чиглэлийн тус онгоцонд нисэх багийн таван ажилтан, таван хүүхэд, насанд хүрсэн 44 нийт 54 хүн зорчиж байжээ. Гэвч ослын улмаас амьд хүн үлдээгүй гэж Индонезийн зам тээврийн сайд мэдэгдсэн байна.
Жаяпурагаас хөөрөөд хагас цаг орчмын дараа буюу орон нутгийн цагаар өдрийн 15 цагийн орчимд онгоцдиспетчерүүдэд хариу өгөхөө больсон байна.
Онгоц газардах ёстой байсан Оксибилийн суурин бүсийн ойролцоох уулархаг газраас эд ангийг нь олсон байна. Ууланд осолдохыг нутгийн иргэданх харжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ