Оюутнууд төлбөр нэмэхийг эсэргүүцэж байна

Улсын болон хувийн их, дээд сургуулиуд жил бүрийн намар ямар нэг шалтаг хэлж төлбөрөө нэмсээр байгаа билээ. Энэ жил ч гэсэн их, дээд сургуулийн төлбөр тодорхой хувиар нэмэгдэхээр байгаа. Тэгвэл оюутнууд өнөөдөр төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж оюутныталбайд тайван жагсан гарын үсэг цуглууллаа.

“Сургуулийн сургалтын орчин, хичээлийн хөтөлбөр, багш нарын заах арга барилд ямар ч өөрчлөлт гардаггүй байж жил бүр төлбөр нэмэгдэх нь шударга бус” гэж оюутнууд үзэж, төлбөрөө төлөхөөс татгалзаж байгаа юм байна.Жагсаал хийснийхээдараа сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх болно гэдгээ хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ