Зорчигчдын мөнгөнөөс удаа дараа хулгайлсан нь тогтоогджээ
Нийтийн тээврийн үйлчлэгч буюу кондуктор зорчигчдын мөнгөний хайрцгаас мөнгө авч буй бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас тодруулахад, "Ийм явдал нэг бус удаа гарсан" гэж батлав. Нийслэлийн Тээврийн газрын хэвлэлийн ажилтан Ч.Болдын хэлж буйгаар автобусанд байрлуулсан камер жолооч, бэлэн мөнгөний хайрцаг, цахим машин дээр тусах ёстой ч зарим жолооч, кондукторууд дур мэдэн камерыг хөдөлгөх явдал гарч байгаа аж. Иймд нийтийн тээвэр, том оврын автобусны үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ үйлчилгээг буруугаар ашиглаж байгаа ажилтнуудад хариуцлага тооцохоор ярилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ