''Сахиусан тэнгэрүүд '' номын тодорхой хувийг А.Цэрэнтогтох хүүд хандивлана

“Сахиусан тэнгэр” нэрээр олны танил болсон загвар өмсөгч А.Пүрэвмаа бодит амьдралаас сэдэвлэсэн “Сахиусан тэнгэрүүд” номоо уншигчдад өргөн барилаа.

Түүний номын нээлтэд фэйсбүүк, твиттерийн найз нөхөд болон гэр бүлийнхэн нь оролцож энэ үеэр А.Пүрэвмаа 20 мянган төгрөгөөр номоо худалдаж5000-ыг нь дүүгээ аварч өөрөө түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүд хандивлаж байв.

А.Пүрэвмаа “Би биеэдөрвөн жилэмчлүүлэхдээ хоёр дахь жилээс нь өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Энэхүү ном нь миний өдрийн тэмдэглэлээс бүтсэн уран зохиолын ном. Номд өгүүлэх түүх бүхэн үнэн. Хүмүүс номыг уншаад алга ташихаасаа илүү бодолд автах байх” хэмээв. Өнгөрсөн онд “Зүрх зогсохгүй” кино зохиол бичиж, үзэгчдийн хүртээл болгосон тэрбээр энэ онд “Шидэт савдгийн хүсэл” хүүхдийн ном гаргасан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ