Монголын танкчид наймдугаарт орлоо

ОХУ-д явагдсан танктай биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараа энэ сарын 15-нд Алабинд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Хойд хөршийн баг түрүүлж, өмнөх тэмцээнүүдийнхээ нийлбэр дүнгээр ч тэргүүлж, гурав дахь удаагаа дараалан уг тэмцээний аваргаар шалгарч БНХАУ-ын танкчид мөнгө, Сербийн баг хүрэл, Казахстаны баг дөрөвдүгээрт оржээ.
Харин Монгол Улсын баг наймдугаар байрт орсон байна. Тэмцээнд 13 улсын баг оролцсоноос ОХУ, БНХАУ, Серб, Казахстан, Ангол, Венесуэль, Кувейт, Монгол, Никарагуа, Армен, Тажикистан, Энэтхэг, Киргизстан гэсэн дарааллаар байр эзэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ