"Ардын хүүхдүүд сугалааны хонжвор биш"

Баянзүрх дүүргийн иргэд цэцэрлэгийн бүртгэл явуулж буй хэлбэрийг эсэргүүцэн, дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын байранд цуглажээ.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд арав гаруй цэцэрлэгийг төлөөлсөн эцэг, эхчүүд ирээд байгаа бөгөөд "Ардын хүүхдүүд сугалааны хонжвор биш" зэрэг лоозун барьсан байх бөгөөд зарим нь "Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж 10 гаруй хоног хонон өнжин дугаарлаж байхад сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа" хэмээн бухимдаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ