ШШГБ-ыг төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлэв

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагынэнхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын дөрөвдүгээр батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөноролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн 11 албан хаагчийг ШШГЕГ-ын удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ үеэр Хүнд бэрхшээл тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд сахилга баттайгаар оролцож, Монгол цэргийн нэр, сүр хүч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг өндөрт өргөөд ирсэн албан хаагчдаа шагнаж, урамшуулав.
ШШГБ-ын албан хаагчид 2007 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан,Бүгд Найрамдах Өмнөд Судан зэрэг улсуудад нийт 100 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ