Зөрүүд бүсгүйг номхотгосон Аглуу
Ард түмний хайртай “эрэгтэй алаг нүдэн” Аглуу амьдрах явцдаа эхнэрээ сольсоноос өөр бусдаар савлагаагүй амьдарч яваа хүн. Өөрөөсөө үе мултарсан охины тормогор нүдэнд дурлаж орхисон нь ёстой хувь тавилангийн шагнал, шийтгэл гэлтэй. Ямартай ч хосууд тэгш сайхан амьдарч буй. Аглуугийн гэргий шиг брэнд дэлгүүр нүүлгэн гүнж шиг эрх зоргоороо амьдардаг бүсгүй ховор гэлцдэг. Гэм нь ааштай, “Х-ТҮЦ”-ийн залуу жүжигчид тусдаа гарсан нь энэ бүсгүйгээс болсон гэдэг ч хэн нотлох юм? Боржгинчууд уу? Тэр дэмий. Ямартай ч гэргийнхээ ааш аалийг засах тал дээр Аглуу багагүй хөдөлмөрлөө биз.
Бооёо Ундраа хоёр муудалцсан эсэх нь тодорхойгүй ч тус тусдаа байхад Аглуу Одноотойгоо байж л байна. Тэр өнцгөөс бодоход түүний эхнэр номхорсон бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ