Автобусны буудлын мэдээллийн самбарт шинэ маршрутын төлөвлөгөөг байршуулж байна

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнийсүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг 2015 оны 8-р сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж,автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байна.
Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гаднаНийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ