МОХ жагсаал цуглаан зохион байгуулна гэв

Монголын Оюутны холбооноос их, дээд сургуулиудын захирал, Удирдах зөвлөлд хандан шаардах бичиг хүргүүлжээ.
Бичигт төлбөрөө нэмсэн шалтгаанаа тодорхой тайлбарлахыг шаардаад үндэслэлгүйгээр төлбөр нэмэхээ зогсоож, үнэхээр нэмэгдүүлэх шаардлагатай бол инфляцийн дагуу бага хувиар нэмэх нь зүйтэй гэж оюутнууд үзэж байгаа ажээ.
Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед их, дээд сургуулиудын захиргаа үйл ажиллагааны зардлаа хумьж, хэмнэлттэй ажиллах ёстой ч ингэж чадаагүй. Ирэх хичээлийн жилд ч мөн сургуулиудын захиргаа төсвөө хэмнэх байдлаар баталсангүй. Энэ нь эргээд жирийн иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байна" гэсэн тайлбарыг МОХ-ноос хийлээ.
Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төлбөр нэмэгдээд 2.850.000 төгрөг болсон бол МУИС-ийн төлбөр 800-1,2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин МУБИС-ийн төлбөр 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх УЗ-ийн шийдвэр гарсан гэх мэдээллийг МОХ-ноос өглөө. Тэдний шаардлагын дагуу сургалтын төлбөр нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлахгүй бол МОХ-ноос оюутны жагсаал, хичээл хаялтыг оюутнууд, эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ