Лондоны "Хитроу" буудалд ослын буулт хийлээ

Их Британийн агаарын тээврийн “Бритиш Айрвиз” компаниийн A319 онгоц Лондоны Хитроу нисэх онгоцны буудалд өнөө өглөө нэгэн онгоц техникийн догодлын улмаас ослын буулт хийсэн тухай мэдээллээ.

Үүнээс болоод нислэгийн зурвасын өмнөд хэсгийг хаагаад байсан. Харин нөхцөл байдад намжсаны дараагаар нислэгийн зурвасыг эргэн нээжээ. “Бритиш Айрвиз” компанийн энэхүү онгоц Норвегийн нийслэл Осло хотоос нислэгээ эхлүүлээд ийнхүү Лондонд зайлшгүй зогсолт хийсэн нь энэ юм.

A319 онгоцонд 75 зорчигч зорчиж явсан байна. Ослын буултын үеэр зорчигчид болоод нисэлгийн бүрэлдэхүүнд ямар нэгэн гэмтэл учраагүй хэмээн эх сурвалж мэдээлэв.

“Бритиш Айрвиз” компани нь европдоо төдийгүй азид ч томоохонд тооцогддог. Тус компани өдөртөө 190 мянган зорчигчид үйлчилдэг юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ