Флоридад дахин аварга том нүх үүсчээ

АНУ-ын Флорида мужид газар доорхи ээлжит нүх гарч иржээ. Сүүлийн 30 хоногт АНУ-ын газар нутаг дээр гэнэт газар цөмөрч том нүх гарсан тав дахь дахь тохиолдол ийнхүү бүртгэгдэв. 2.5 метр өргөн, найман метр гүн нүх нэг шөнийн дотор айлын хашаанд үүссэн байна.
Өмнө нь 2013 онд Флоридагийн Сеффнер дахь хоёр байшингийн дунд олны хөлийн газар бүхий гудамжинд гэнэт ийм нүх үүссэн юм.
Мөн энэ газраас гурван километрийн зайд мөн газар цөмөрч бүхэл бүтэн байшин нурж байсан юм. Тэр үед Флоридагийн оршин суугч Жефф Буш гэрийнх нь доор үүссэн 30 метр гүн нүх рүү унаж алга болжээ.
Тэрээр энэ үеэр унтлагын өрөөндөө унтаж байсан аж. Гуравдугаар сарын дундуур Миссури дахь гольфийн талбайд газар гэнэт цөмөрч гольфчин эр нүх рүү унах шахсан байна.
“Флоридад дахиж ингэж газар цөмөрнө. Газар доорх нүхний улирал эхлээд байна” хэмээн геологич Жонатан Артур энэ тухай “АР” агентлагт ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ