Халдлагыг зогсоосон зоригт иргэдийг ерөнхийлөгч шагнажээ

Өнгөрсөн долоо хоногт галт тэргэнд болсон халдлагыг урьдаас сайтар төлөвлөсөн, зохион байгуулалттай гэмт хэрэг байсан хэмээн Францын прокурор Франсуа Молинс мэдэгдлээ.

Халдлага үйлдэгч Аюуб Эл Хазанни хэмээх 25 настай этгээд 270 сумтай буу болон дүүрэн шатахуунтай савтай байсан байна. Мөн тэрбээр халдлага үйлдэхээс өмнө алан хядагчдын хэрхэн халдлага үйлдэж буй тухай дүрс бичлэгийг үзсэн байжээ.

Түүнд урьдаас төлөвлөсөн, санаатайгаар халдлага үйлдсэн гэх хэрэг тулгаж байна. Тус этгээд өнгөрөгч баасан гаригт Амстердамаас Парис чиглэлийн галт тэргэнд халдлага үйлдсэн бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй юм. Мөн тус халдлагыг таслан зогсоосон гадаадын дөрвөн иргэнд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд эр зоригийг нь үнэлж медаль гардуулсан билээ. Тэдгээр зоригт иргэд бол Америкийн гурван иргэн, Английн нэг иргэн байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ