12 настай хүү санамсаргүй бүдрэхдээ 1.5 саяын өрөнд оржээ
Тайванийн нийслэл Тайпей хотод азгүй нэгэн явдал болжээ. Үзэсгэлэн үзэж явсан 12 настай сурагч санаандгүй байдлаар бүдэрсэн байна. Тэрээр бүдрэхдээ урлагийн гайхалтай бүтээл болох Да Винчигийн 1,5 сая долларын үнэтэй зургийг гараараа түшээд авсан байна. Гэтэл зураг хэсэг газраа гэмтсэн байна.
Түүнийг үзэсгэлэнгийн дотор байрлах нууц камераар шүүж байж барьсан байна. Золгүй байдлаар зургийг гэмтээсэн ч энэ нь асар үнэтэй бүтээл тул даатгалаар сэргээх мөнгийг нь нөхөн гаргаж чадна гэдэг асуудалтай байгаа аж. Үзэсгэлэнгийн ажилчид хамгаалалтыг хэтэрхий ойрхон байрлуулсанаас энэхүү санаандгүй осол гарсан аж.
Бусад бүтээлүүдийн хамгаалалтыг сайжруулан зайг холдуулсан байна. Тайванийн урлагийн бүтээл сэргээгч нар энэ бүтээлийг сэргээхээр яаралтай ажиллаж байна. Будаг болон бусад зүйлийг янзалж сэргээх боломжтой ч урагдсан хэсгийг хэрхэн янзлах талаар одоохондоо ажилчид ярилцаж байгаа гэнэ. Сурагч болон түүний ар гэрийнхэн маш их цочролд орсон байгаа бөгөөд төлбөрийн асуудал тэдний санааг маш их зовоож байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ