Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчдийг буудаж хөнөөлөө

АНУ-ын “WDBJ” телевизийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн үеэр тус телевизийн сэтгүүлч 24 настай Элисон Паркер болон зураглаач 27 настай Адам Уорд нарыг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийг 41 настай Уэстер Ли Фланаган гэгч үйлдсэн бөгөөд түүнийг цагдаа нар хурдны зам дээр гүйцэж бүслэх үеэр өөрийгөө буудаж амиа хороосон байна.

Хэрэгтэн өмнө нь тус телевизэд ажиллаж байсан бөгөөд хохирогчдыг хувийн өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн нь тодорхой болжээ.

Тэрээр өмнө нь телевизийн редакц руу 23 хуудас факс илгээж хэрхэн өөрийг нь ажлын байранд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж доромжилдог байсан тухайгаа бичсэн байжээ.

Ойр дотны хүмүүстээ ч Элисон Паркер болон Адам Уорд нарыг хөнөөнө гэдгээ нэг бус удаа хэлж байсан хэмээн “ABC News” телевизээр ярьсан байна.

Алуурчин Уэстер Ли Фланаган

СЭТГЭГДЭЛ БИЧИХ