Энэ өдөр дэлхийд: Африкийг чөлөөлөх өдөр

1963 оны тавдугаар сарын 25-нд Этиоп улсын Аддис-Абеба хотод улс хоорондын Африкийн нэгдлийн байгууллага (АНБ) байгуулагджээ. Африкийн 30 орон уг байгууллагын дүрэмд гарын үсэг зурсан энэ өдөр НҮБ-ын шийдвэрээр Африкийг чөлөөлөх өдрийг жил бүр тэмдэглэдэг юм.
Африкийн улсуудын үйлажиллагаа,бүх талын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолыг хамгаалах; колоничлолын бүх төрлийг устгах, олон улсын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих зэргээр тивийн орнуудын эв нэгдлийг бэхжүүлэхийг АНБ өөрийн зорилго гэжтодорхойлжээ.
Африк бол амьтан,ургамлын аймгийн баялаг, газар, усны их нөөц, түргэн өсч буй олон хүн амтай бөгөөд эдийн засгийн асар их нөөцтэй тив юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ