БНАСАУ-д гадаадынханд зориулсан хот нээжээ

Умард Солонгос өрнөдийн жуулчдыг өөртөө татаж байна. Гадаадынхан энэ хаалттай улсад очихыг эрмэлздэг юм. Одоо тэд хил орчмын Синыйжу хотод очиж болно.
Тус улс Синыйжу хотод нэг өдрөөр ирэхийг зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө Умардад очиход хатуу хяналт тавьдаг байсан юм.Одоо Умард Солонгост аялах эрэлт ихсэнэ хэмээн гадаадын аялал жуулчлалын агентлагууд найдаж байна.
Зарим мэдээгээр, БНАСАУ-д нэг өдөр аялахад 200-300 ам.доллар хэрэгтэй байх ажээ. Энэ нь Европ, Америкийн жуулчдад аятайхныг хэвлэлд тэмдэглэж байна.
Улс төрийн бодлого, нийгмийн асуудал сонирхдог хүмүүст голдуу Умардад очдог байна.
Үүний зэрэгцээ,Пхеньяны эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай зургаан талт хэлэлцээрийн (Орос, АНУ,Хятад,Япон, БНАСАУ, Өмнөд Солонгос) ширээнд эргэж суух
бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ. Солонгосын ардын армийн улс төрийн ерөнхии газрын дарга Чхве Рен Хэ БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй уулзан, БНАСАУ-ын удирдагчийн хувийн захидлыг түүнд гардуулсан юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ