Тяньжиний дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилжээ

Хятадын цагдаагийн газраас Тяньжин хотын боомтод болсон дэлбэрэлттэй холбоотой хэргээр 12 хүнийг саатуулсан тухай Синьхуа агентлагаас мэдээллээ.
Саатуулагдсан хүмүүс нь дэлбэрэлт болсон химийн агуулахыг эзэмшдэг тээвэр зуучийн компанийн дарга, дэд дарга, гурван менежер болон бусад холбогдох хүмүүс ажээ.
Мөн тус компанийн аюулгүй ажиллагааны зохицуулалтын дарга авлигын хэргээр ажлаасаа халагдсан тухай мэдэгдсэн байна.
Химийн бодис хадгалах агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас 139 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Түүнчлэн аюултай дэлбэрэлтийн дараа орон нутгийн 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ