Селфи хийж байгаад амиа алдсан таван тохиолдол

Орчин үеийн залуус селфигүй бол амьдрал утгагүй гэх болжээ. Бааж шээхдээ ч хүртэл селфидэх нь холгүй болсон хүмүүс заримдаа золгүй тохиолдлоор амиа алдах нь ч энхүүхэнд. Тэгвэл селфи хийж байгаад амиа алдсан таван тохиолдол өчнөөн гарч байгаа ч олон нийтийн анхааралд хамгийн ихээр өртсөн таван тохиолдлыг нэрлэжээ.

Селфи хийх гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан охин

2015 оны 5 сард 18 настай Анна Урсу гэх энэхүү эмэгтэй найзтайгаа хамт Румын рүү галт тэргээр явжээ. Тэрээр галт тэрэгний дээвэр дээр гарч янзтай селфи хийхээр шийдэн галт тэрэгний дэээвэр лүү гарсан байна. Харамсалтай нь бүсгүй цахилгааны утсанд хөлөө хүргэж 27 мянган вольтын хүчдэлд цохиулж амиа алджээ. Анна Урсу эмнэлэгт 50 хувийн түлэгдэлтэй ирсэн боловч өвдөлтөө даалгүй нас барсан байна.

Буу барьж селфидэх осолтой

2014 онд мексикийн иргэн 21 настай Оскар Агилар Отеро гэх залуу буу барьж селфи хийх гэж байгаад өөрийгөө бууджээ. Эмч нар залууг аврахыг оролдсон боловч эмнэлэг рүү түргэн тусламжийн машинтай явж байхдаа нас барсан байна.

Өндөрт селфи хийх бүр ч аюултай

17 настай Ксении Игнатьево өндөрт гарч селфи хийхийг хүчээ. Тэрээр нэгэн гүүрэн дээр авирч энэхүү оролдлогоо хийхийг зорьсон боловч гүүрнээсээ хальтарч унажээ. Доошоо унахдаа цахилгааны утаснаас зууран 1500 вольтийн хүчтэй цахилгаанд цохиулан газар дээрээ нас баржээ.

Селфинээс болж хайртай хүнээ ч алдаж мэднэ

Холлоуэй Чейни болон Жеймс Николас хоёр интернэтээр танилцсан хосууд гэнэ.

Хосууд Их Британийн нисэх онгоцны буудлаас Өмнөд Африк руу интернэтээр танилцсан залуутайгаа уулзахаар явжээ. Тэд уулзан цагийг зугаатай өнгөрүүлж байлаа.

Тэд хотоор явж байгаад Йоханнесбургийн хоёр дахь хамгийн өндөр цэг дээр иржээ. Тэд хамт селфи хийхээр оролдсон боловч Жеймс Николас 15 метрийн өндрөөс унан нас баржээ.

00-ийн өрөөндөө селфи хийх тийм ч тохиромжтой биш

Интернэтэд хүмүүс янз янзын зураг дарж байршуулдаг. Ихэнх нь LIKE цуглуулахын төлөө байдаг гэнэ. 18 настай Оскар Рейес гэх хүү бие угаагчийн хувцас өмсөн өөрийн гэрэл зургаа дарж цахим хуудсандаа байршуултал 200 гаруй LIKE авчээ.

Түүний энэ үйлдэл нь өөрт нь сэтгэл ханамжийг өгсөн байна.

Илүү их LIKE авахын тулд дараагийн алхмаа хийхээр шийджээ. Тэрээр ариун цэврийн өрөөний хаалган дээр гарч сууж байхдаа селфи хийхээр оролдсон юм.

Харамсалтай нь хүү болгоомж алдан суултуур дээр унан толгойгоо хагалжээ.

Үүнийг харсан түүний гэр бүл яаралтай эмнэлэгт хүргэж өгсөн боловч их хэмжээний цус алдан аврах боломжгүй болсон байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ