Зянь Зэминь гэрийн хорионоос гарч Си Зиньпиний дэргэд парад үзэж сонирхов

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн сарын сүүлээр Коммунист намны хуучин дарга байсан Зянь Земинийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан билээ. Прокурорын газраас Зянь Земин болон түүний хөвгүүдийг баривчилж, тодорхойгүй хугацаагаар гэрийн хорионд оруулсан тухай олон нийтэд зарласан.
Тэгвэл саяхан болж өнгөрсөн Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярын цэргийн парадыг үзэж сонирхох төрийн тэргүүн, хүндэт зочдын дунд Зянь Земин хүрэлцэн очжээ. Тодруулбал БНХАУ-ын дарга Си Зиньпиний ойролцоо Хятад улсын өмнөх дарга нар болох Ху Жиньтао, Зянь Зэмин нар зогссон байжээ. Тиймээс Зянь Зэминийг гэрийн хорионоос гаргасан байна хэмээн хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ