Бээжинд болсон парадын гэрэл зургууд

Өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаж байгаа гол үйл явдал мэдээж хэрэг Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ.

Энэхүү баярт дэлхийн 30 орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-д суух гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцлоо. Манай улсын Ерөнхийлөгч ч мөн энэ ойд оролцсон юм. Баярын үйл ажиллагааны гол оргил нь Бээжин хотын төв Тянь Ань Миний талбайд болсон цэргийн парад юм. Парадын өмнөх мэдээллээр 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник жагсан өнгөрчээ. Манай улсыг оролцуулаад 17 орныцэрэг оролцож байгаа бөгөөд нисэх хүчний үзүүлбэрийн агаарын аюулгүй байдлыг хангахын тулд Бээжин рүү орох, гарах бүх нислэгийг цуцалсан байна. Шувуудыг үргээж айлгахын тулд цэргийн сургуулилттай сармагчин, шонхор, нохдыг ашиглажээ.

Бээжингийн тэнгэрийг хэзээ хэзээнийхээс илүү цэнхэр, цэлмэг байлгахын тулд олон зуун үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Бээжинд бүртгэлтэй таван сая автомашины тал хувийг нь хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.

Телевизүүдээр гарах нэвтрүүлэгт хяналт тогтоож ёслолын үйл ажиллагаанаас бусад энтертаинмент нэвтрүүлгүүдийг бүрэн цуцалжээ.

Парадын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэргэд хэн зогсохыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээр сонирхож байсан юм. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Зиньпиний баруун гарт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе нар хэвлэлүүдийн таамаглаж байсан ёсоор зогсож харин зүүн талд нь хэний ч санаанд оромгүй хүн зогссоныг онцолж байна.

БНХАУ-ын Коммунист намны дарга байсан Зянь Земинийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан билээ. Прокурорын газраас Зянь Земин болон түүний хөвгүүдийг баривчилж, тодорхойгүй хугацаагаар гэрийн хорионд оруулсан тухай олон нийтэд зарласан.

Тэгвэл хүндэт зочдын дунд төдийгүй, Си Зиньпиний зүүн гар талд Зянь Земин зогссон нь хэвлэлүүдийн анхааралд өртжээ.Тодруулбал БНХАУ-ын дарга Си Зиньпиний ойролцоо Хятад улсын өмнөх дарга нар болох Ху Жиньтао, Зянь Зэмин нар зогссон байжээ. Тиймээс Зянь Зэминийг гэрийн хорионоос гаргасан байна хэмээн хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ