Хүн төрөлхтөн "супер сар"-ыг есдүгээр сарын сүүлээр ажиглана

Ойрын хорин жилд тэмдэглэгдээгүй од гаригсийн тохиол энэ сарын сүүлчээр ажиглагдах гэж гэж байна. Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө "супер сар" тэнгэрт гийж бүтэн хиртэх ховор үзэгдэл 18-20 жилд ганц удаа тохиодог тухай NASA мэдээлжээ.
Сар манай гаригт хамгийн ойр зайд дөтлөн ирж ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах төдийгүй дэлхийн ихэнх хэсгээс ажиглагдах аж.
Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ. Энэ удаагийн хиртэлт 72 минут үргэлжлэх ба дараагийн удаа 2033 онд үзэгдэх болно.
Сарны бүтэн хиртэлт Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох аж. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө "цусан улаан" харагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ