Шаолины лам усан дээгүүр 125 метр гүйсэн бичлэг

Хятадын Фуцзянь мужийн Цюаньчжоу хотод ийм үйл явдал болжээ. Шао Линь сүмийн лам Ши Лилианг усан дээгүүр 125 метр зайд гүйж, өөрийн өмнөх амжилтаа эвдсэн байна.Усан дээгүүр "нисэх" буюу гүйх нь кун-фугийн мастеруудын ур чадварын нэг. Ши ламтан үүний тулд 200 ширхэг нимгэн, модон фаннер ашиглажээ. Усны гадаргуу дээр хөвөх фаннер дээгүүр гүйсэн гэдгийг анхаарна уу. Усан дээгүүр нисэхийн тулд маш хурдтай гүйхийн зэрэгцээ тэнцвэрээ хадгалах ёстой аж. Ши Лилианг 2009 онд усан дээгүүр 18 м, 2014 онд 118 м, харин 2015 оны 1-р сард 120 м гүйж чадсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ