Ютуб сайтын шууд бичлэгийг яаж үзэх вэ

Хоёрхон жилийн өмнө Ютуб сайтын мэдээллийн сан хязгаарлагдмал байсан бол өнөөдөр ютуб сувгаар дамжуулан янз бүрийн бичлэгүүдийг шууд дамжуулах болжээ. Саяхан энэхүү үйлчилгээ нь хэдхэн үзэгчтэй, зөвхөн тоглоом сонирхогчдын анхаарлын төвд байсан. Харин өнөөдрөөс эхлэн ютуб сайт видеонуудыг үзэгчдэд хүргэх 1000 гаруй ханган нийлүүлэгчтэй болжээ. Саяхан ютуб сайт сонгогдсон 30 сувгаар үзэгчдэд мэдээлэл хүргэж, сард 0,99-2,99 доллар хүртэлх хураамж авдаг байсан. Энэхүү үйлчилгээ нь интернэт үйлчилгээ телевизийн салбараас нэг шатанд илүү гарсныг харуулж байгаа. Та ютуб сайтын шууд бичлэгийг үзэхэд тус сайтад бүртгэлтэй эсэхээ олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ бүртгэлтэй бол“Enable” товчлуурыг дарж үзэж болох юм байна. Харин тэрхүү сувгуудын өмчлөгч нь зар сурталчилгаа оруулдаг байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ