“British Airways”-ын 172 хүнтэй Боинг шатжээ

АНУ-ын Лас-Вегас хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан “British Airways”-ийн онгоцонд гал гарсан байна.
“British Airways” компанийн Английн Лондон хотхүрэх нислэгт нийт 172 хүн байсан аж.Боинг 777-200 онгоцонд гарсан галын улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авчээ.
АНУ-ын холбооны нисэхийн удирдах газраас мэдээлснээр онгоц хөөрөхийн өмнө зүүн хөдөлгүүрт нь гал авалцсан байна. Хөдөлгүүрт гал гарсны дараа онгоцонд утаа дүүрчээ. АНУ-ын гал сөнөөгчид галыг унтраахын өмнө зорчигчдыг онгоцноос яаралтай гаргах арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ