Дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйг ажлаас нь халав

Өчигдөр Унгарын дүрвэгсдийн хуарангаас 1500 орчим дүрвэгсэд зугтахыг оролджээ. Дүрвэгсдийг зогсоохын тулд тус улсын цагдаа нар ажилласан бөгөөд зэвсэг хүртэл ашигласан байна.

Харин энэ үеэр тус улсын N1 телевизийн зураглаач хүүхдээ тэврэн зугтаж байсан нэгэн дүрвэгчийг дэгээдэж унагаасан үйлдэл гаргажээ. Түүний энэ үйлдлийг өөр телевизийн зураглаач бичиж аван цахим хуудаснаа тавьж “хэтэрхий харгис юм” хэмээн бичжээ.

Энэхүү бичлэг тавигдсан даруйдаа олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн бөгөөд зураглаач эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн тухай телевизийн алба олон нийтэд мэдэгдсэн байна. Телевизээс “Түүний гаргасан энэ үйлдэл хэтэрхий хүнлэг бус харгис үйлдэл байлаа. Бид уучлалт хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ