Д.Цэвээнравдан: Ховд аймаг Баруун бүсийн-таталцлын төв болон хөгжиж байна

Улаанбаатар хотноо “Ховд аймгийн өдрүүд” болохоор бэлтгэл ажлууд нь базаагдаж байна. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон-

- Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-ийн талаарх ерөнхий мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү?

- Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу олон угсаатны өлгий болсон“Ховд аймгийн өдрүүд”-ийг Нийслэлд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа базааж байна. Өдөрлөг энэ сарын 10-14-ны хооронд нийтдээ 5 хоног үргэлжилнэ. Энэ үеэр Ховд аймгийн биет болоод биет бус соёлын өв, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзэсгэлэн, соёл урлагийн арга хэмжээ, “Ховдод үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Ховд аймаг-Монгол улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэггэсэн үндсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдана.

Сүүлийн жилүүдэд Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, урлаг соёлын хөгжлийг олон нийтэд сурталчлах цаашлаад хөрөнгө оруулагчдыг татах зорилготой юм.

- “Ховд аймаг- Монгол улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийн хамрах хүрээллийн талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ хэлэлцүүлгээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, боломж, гарц, хөрөнгө оруулалтын талаар дотоодын болон гадаадын компаниуд, бизнес эрхлэгчид, Ховд аймагт бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх хүсэлтэй бүхий л салбарыхантай санал солилцох юм. ХэлэлцүүлэгтУИХ болоод Засгийн газрын гишүүд, яамд, удирдахшатны байгууллагуудад ажиллаж буй үйлдвэржилтийн бодлого хариуцсан албаны хүмүүс оролцоно. Мөн банк санхүү, бизнесийн салбарынхан, нутгийн зөвлөлийндарга нар, жижиг дунд үйлдвэрлэл, пүүс компанийн төлөөллүүд оролцоно.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтыг татах явдал. Бид орон нутагт буй бодит боломж, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Үүн дээр Төрийн бодлогын хүрээнд ямар чиглэлээр дэмжих хэрэгтэй байгаа, бизнесийн салбарынхан манай аймагтай хэрхэн хамтарч ажиллаж болох зэрэг асуудлаар хэлэлцэж хамтран ажиллах талаар санал солилцоно.

- Ховд аймгийн нийгэм, эдийн засгийнөнөөгийн байдал ямар түвшинд явж байна вэ?

- Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй өөдрөгтөсөөлөлтэй, бодит үзүүлэлттэй явж байгаа. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч Ховд аймгийн ДНБ 2013 онд 29 хувиар, өнгөрсөн онд 32 хувиар өссөн. Энэ нь сүүлийн жилүүдэд тодорхой нэр бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хийгдэж байгаатай салшгүй холбоотой. Энэ хэрээр эдийн засаг эрчимтэй өсөж байгаа. Эдийн засгийн энэ эерэг үзүүлэлтэд үндэслэн, Ховд аймаг, сумдын хөгжлийг тэлэх суурь ажлуудыг нэлээд эрчимжүүллээ.

- Тухайлбал?

-Өнгөрсөн жил Ховд хотод хоёрдугаар дулааны станц, 8 км магестрал шугам, дулаан хувиарлах 8 төвийн хамт шинээр барьж, Хотын цахилгаан хангамжийн 2-р дэд станцыг өндөр хүчдэлийн болон 0,4квтын шугам сүлжээ транспорматуудын хамт шинээрашиглалтанд оруулсан бол энэ онд цэвэр усны 2-р насос станцыг 18км шугам сулжээний хамт барьж ашиглалтанд оруулж байгаа,цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ажил хийгдэж дуусч байна. Ингэснээр Ховд хотыг өнөөдөр 40 мянган хүнтэй бол ирээдүйд 80 мянган хүн амтай инженерийн суурь асуудлаа цогцоор нь шийдэж чадсан иж бүрэн хот болж чадаж байна. Мөн Ховд аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2015-2025 он, Ховд аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгбаталсан. Энэ нь үйлдвэрлэлийн цэгүүд хөгжих, Баруун бүсийн хөгжлийн төв, Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн төв, тээвэр ложистикийн төв болон хөгжихөд шаардагдах дэд бүтцийн бүх асуудлууд нь шийдэгдсэн.

- Цаашид үйлдвэрлэл тэлж хөгжихтал дээр дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн гэлээ. Тэгвэл өнөөдрийн түвшинд үйл ажиллагаагаа явуулж буй, дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа бэ?

- Бидний зүгээс Ховд аймагт үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болохзорилго тавин ажиллаж байна.Энэ ч үүднээс үйлдвэрлэл эрхлэххүсэлтэй, шинээр үйлдэрлэл эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд инженерийн шугам сүлжээ нь бүрэн шийдэгдсэн газарт үйл ажиллагаа явуулах боломжыг хангахаар нээлттэй тендер зарласан. Цаашлаад төслүүдийг холбогдох газруудтай нь холбох, орон нутгийн дотоод нөөц боломжид үндэслэн дэмжих,үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр бодит байдлаар туслах ажлуудыг хийж байна. Тухайлбал, “Ховд аймгийн өдрүүд”-ээр манай аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлал, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн орон нутагтаа үйлдвэрлэсэн “Ховдод үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Энэ нь эргээд эдийн засгийн бодит дэмжлэг болдог.

- Үйлдвэрүүд шинэ тутам үүсэн хөгжих хурд нь ямар байна?

- Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ховд аймагт 70 гаруй Жижиг дунд үйлдвэрлэгчид шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн бүс нутгийн чанартай томоохон үйлдвэрүүд ашиглалтад орж, Чингис бондоор зээл авсан тохиолдол ч байна. Одоо Эрдэнэбүрэнд томоохон усан цахилгаан станц, жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, баруун бүсийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор үйлдвэрүүд баригдахаар ажлаа эхлүүлсэн байгаа.

- Аймгийн төв цаашид тэлж хөгжөөд ирэхээр барилгын салбараа хөгжүүлэх, орон сууцжуулах ажлууд гарч ирнэ. Энэ асуудлаа яаж шийдэх бэ?

- Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ бол манай аймагт өмнө ньтавин жилийн хугацаанд баригдсантай тэмцэх тоо юм.

- Ховд аймаг замын хөгжлөө дагаад үсрэнгүй хөгжинө-

- Алтайг тойрсон эдийн засгийн шинэ бүслүүр үүснэ гэж яриад байгаа. Энэ талаар?

- Хуучин баруун аймгууд хатуу хучилттай замаар холбогдоогүйн улмаас нэг л хаягдсан маягтай байсан бол одоохарьцангуй өөрчлөгдсөн. Алтайн нуруу өөрөө Монгол, Хятад, Казасхтан, Оросгэсэн дөрвөн орныхил хязгаарыг зааглан оршдог. Тэр утгаараа Алтайг тойрсон Олон улсын цагаригзам ирэх оны эцэс гэхэд ашиглалтад орно.

Энэ зам ашиглалтад орсноор Алтайг тойрсон шинэ эдийн засгийн бүслүүр үүсэж, манай аймагт транзит тээвэр, Олон улсынлобистик, ачаа, бөөний худалдааны төвүүд үүсэх боломжтой. Яагаад гэвэл, Ховд аймаг энэ замын гол тэнхлэг болж байгаа. Нийт тавигдах бүслүүрийн 750 км замын 500 гаруй км нь Ховд аймгийн газар нутагт тавигдах юм. Энэ эдийнзасгийн шинэ бүслүүр нь дан ганц Ховд аймаг гэлтгүй Монгол улсын төсөвт цаашидтомоохон эерэг нөлөөллийг авчирна гэж албаныхан тооцоолж байна.

- Аймаг бүрт уул уурхайн шийдвэл зохих асуудлууд хүлээгдэж байдаг. Танай аймгийн хувьд?

- Ховд аймгийн нийт газар нутгийн 97 хувь нь онгон дагшин хэвээрээ байгаа. Бусадаймгуудтай харьцуулахад гар аргаар алт олборлогчид, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг энэ чиглэлийн нөхөрлөл, хоршоо харьцангуй бага. Манай аймгийн Цэцэг, Дарви сумын нутагт “Хөшөөтийн уурхай” үйл ажиллагаа явуулж байна. Зам барих ажлаа харьцангуй сайн шийдэж,урд хөрш рүү коксжих нүүрс экспортолж байгаа. Хайгуулын чиглэлээргазрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан, хайгуул, өрөмдлөгийн ажил явагдахаар болсон талбай байна.Аймгийн хэмжээнд нийт 40 орчим компаниуд хайгуулын лиценз авсан байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 компани байгаа. Бусад нь жил бүр талбайн татвараа төлөөд явдаг компаниуд юм.

- Та аймгийнхаа ойрын таван жилийн хөгжлийг хэрхэн харж байна. Аймгийн хэмжээнд шийдэгдэж чадахгүй байгаа тулгамдсан асуудлынхаа талаар?

- Аймгийн түвшинд төрийн ажлууд харьцангуй сайн явагдаж байгаа ч хүндрэлтэй асуудлууд басбий. Хязгаар нутгийн хөгжил аажмаар, удаашралтай явагддаг. Энэ нь өөрөө баруун аймгуудын үндсэн хүндрэлийн нэгд тоологддог гэж ч хэлж болно. Хязгаар нутаг учраас шатахуун болоод бараа бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байна. Энэ хэрээр оршин суугчдын амжиргааны өртөг өндөр гарах нь бий. Одоо зам харилцаа хөгжиж байгааучраас бараабүтээгдэхүүний үнэ тогтворжих, шатахуун үнийн хөөрөгдөлүүсэхгүй байх боломжууд үүснэ. Ингээд харахаар ойрын таван жилийн хугацаанд Ховд аймаг замын хөгжлөө дагаад үсрэнгүй хөгжиж чадахаар байгаа. Монгол улс 5 мянган км хатуу хучилттай замтай. Үүний 1000 гаруй нь сүүлийн жилүүдэд Ховдодтавигдлаа. Зам дагаад хөгжил ирдэг. Тиймээс бид их өөдрөг төсөөлөлтэй байгаа.

-Удирдах бүтэцдээ бүх угсаатны төлөөллийг оруулан ажиллаж байна-

- Танай аймаг олон үндэстэн ястнуудаас бүрддэг. Үндэстэн ястнуудын эв нэгдлийг хангахнь үе үеийн удирдлагуудын анхаарвал зохих асуудал байсаар ирсэн.Яг таны тухайд ямар ажлуудыг хийж байна?

- Олон угсаатнууд амьдарч байгаа нь өөрөө манай аймгийн онцлог, давуу тал болж өгдөг. Угсаатны бүлэг хоорондын өрсөлдөөн байдаг учраас Ховд аймаг ерөнхийдөө хөдөлмөрч ард түмэнтэй гэгдэх нь ч бий.Мэдээжолон угсаатны эв эеийг цогцлоох асуудалбол үе үеийн аймгийн удирдлагуудынхамгийн тэргүүнд анхаардаг зүйл юм. Миний хувьд олон угсаатны эв эетэй, төрийн ажилд хүртээмжтэй оролцох байдлыг нь хангаж,тэдний саналыг ажилд хэрэгт бодит тусгах зорилго тавин ажиллаж, үр дүнг нь бодитоор хүртээд явж байна.

- Тодруулбал?

- Аймгийн хэмжээндэмнэлэг, цэцэрлэг, сумдын захиргаа зэрэг байгууллагадажиллдаг 40 гаруй удирдах ажилтан байна. Энэ удирдах бүтэцдээ бүх угсаатны төлөөлөл, улстөрийн намын төлөөллүүдийг оролцуулан ажиллуулж байгаа. Бид цөөхүүлээ. Тиймээс бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, олон хүмүүсийн санал бодол, оюуны чадамжийг төрийн албанд нэвтрүүлэн, ажиллах хэрэгтэй. Тухайлбал, манай аймагт цөөн хэдхэн Узбек бий. Тэдний төлөөлөл аймгийн ИТХ болон Орон нутгийн өмчит компанид ажиллаж, маш өндөр бүтээмжийг үзүүлж байна.

Аймгийн ИТХл гэхэдАН-аас 27, МАН-аас 13, бусад намаас 1 хүний бүрэлдэхүүнтэй. Намын нөлөөлөл харьцангуй бага, дотоод зөрчилдөөн, албан тушаалын төлөөх хөөцөлдөөн багатай байдлаар ажлаа явуулдаг.

-Үндэстэн угсаатнуудын биет болоод биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхчиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

- Аймгийн засаг даргаар сонгогдсоныхоо дараа миний бие олон овог угсаатны биет болоод биет бус соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Алтан өв” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлжбайгаа. Нийслэлд өрнөж буй энэ “Ховд аймгийн өдрүүд” чэргээд энэ олон угсаатны биет болоод биет бус соёлын өв, олон угсаатны бүлгүүдийн зан заншил, ахуй соёлын хөгжлийн дүр төрхийг олон нийтэд сурталчлахад чиглэгдэж байгааг онцлууштай.

Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон “Алтан өв” , “Өв соёлоороо гоёцгооё” зэрэг наадмуудыг зохион байгуулж байгаа.

- Угсаатнуудын хүүхдийн боловсролын асуудалд тодорхой бэрхшээлтулгарч байна уу?

- Манай аймгийн Ховд сумын нийт ард иргэдийн 97 хувь нь казак. Тус суманд Боловсролын яамнаас зөвшөөрөгдсөн стандартын дагуу казак хэл дээрсургалт нь явагдаж, сурах бичгээ эх хэл дээрээ хэрэглэдэг. Үүнээс гадна тухайн угсаатны хүүхдүүдийн хэл ярианы онцлог, эртний үг хэллэгийн өөр байдал зэргийг хоногшуулах үүднээс албан бус гэр сургалтуудыг зохион байгуулдаг. Ер ньболовсролын стандартын дагуу сургалт явагдахад угсаатан хоорондын хэлний асуудал тодорхой бэрхшээл үүсгэдэг ч багшийг мэргэшүүлэх, заах аргадаа өөрчлөлт оруулах замаар шийдээд явж байгаа.

- Угсаатны соёлын онцлог дээрээ тулгуурлаж, аялал жуулчал хөгжүүлэх боломжийн тухайд?

- Ер нь олон овог угсаатны нүүдлийн соёл иргэншил, язгуур урлаг, биет болоод биет бус соёлын өвийг аялал жуулчлалтай холбох ажил манай аймгийн хөгжлийн шинэ гарцуудын нэг юм. Тэр дундаа угсаатнуудыннүүдлийн соёлиргэншил аялал жуулчлалын салбарын анхаарлыг татсаар ирсэн. Энэ чиглэлд цаашид тодорхой ажлууд хийгдээд явна. Бид эхний ээлжинд “Алтан өв” наадмаараа тодорхой сурталчилгааны ажлуудыг амжиллтай хийж байгаа.

- Эрүүл мэнд, боловсролын салбарыг орон нутагт төвлөрсөн байдлаар хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна?

- Баруун бүсийн төвлөрсөн оношлогооны төв манай аймагт ажилладаг.2003 онд ашиглалтад орсон тус төв нэршилтөдий малгай байсныг бид өөрчилж, гадны төсөл санхүүжилтээр техник технологийн дэвшилтийг нэвтрүүлэх зорилгоор ажлууд хийж байгаа.

Ховд аймаг энэ жилэлсэлтийн ерөнхий шалгалтын чанрын үнэлгээгээр улсдаа гуравдугаар байр эзэлсэн. 2012 онд бид 16-р байранд орж, түүнээс хойш энэ салбарт тухайлан анхаарч, сургалтын чанрыг дээшлүүлж ирлээ. Түүнээс гадна 30 гаруй жилийнтүүхтэй Ховд сургууль маань их сургууль болон хөгжиж, геологи, эдийн засаг, цэцэрлэгийн багш, нягтлан зэрэг орон нутагт эрэлттэй байдаг ажилтан бэлтгэн гаргаж байна. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байраар хангах тал дээр анхаарч байгаа.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин хэр байна?

-Ховд аймаг 20 мянга орчим айл өрхтэй. Өрхийн амжиргааны түвшингээр нь авч үзбэл, 11 хувь нь амжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхүүд эзэлдэг. Амжиргааны түвшнээс доогуур орлогтой өрхүүдийн амьдралыг аваад үзэхээр суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн байна. Мөн нас нь залуу хэдий ч залхуурлын ядууралд орсон залуус ч байна. Яг энэ чиглэл рүү мэргэшүүлэх сургалт зохион байгуулах ажлууд хийгддэг.

Түүнээс гадна ажилгүйдлийн түвшинг ерөнхийд нь харж байгаад аймгийн засаг даргын тусгай захирамж гаргасан. Энэ нь ямар учиртай юм гэхээр, төрийн байгууллагууд тодорхой квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах. Удирдлага нь энэ захирамжийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцох замаар шийдэж, үр дүнг эхнээс нь харж байна.

- Ярилцлагын төгсгөлд нутгийн зон олон, Нийслэлд суугаа Ховдчуудад хандан юу хэлмээр байна?

- Юуны өмнө Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-д нутгийн зон олон, Нийслэлд суугаа Ховд аймгийн уугуул иргэд, цаашлаад Монголын ард түмнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Эл өдрүүдээр дамжуулан Нийслэлчүүд манай Ховд аймгийн олон угсаатны бүлгүүдийн ахуй байдал, урлаг соёлын гайхамшиг, биет болоод биет бус соёлын өвүүд, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээ зэргүүдтэй танилцаж болно.

Мөн эргэх дөрвөн цагийн хэдийд ч Ховд аймгаар зочлон ирсэн хэн бүхнийг бид найрсгаар угтан авна гэдгээ хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ