Японд галт уул дэлбэрчээ

Японы өмнөд хэсэгт орших Кюүшү арлын Асо галт уул дэлбэрч, агаарт 2000 метрийн өндөрт үнс нурм цацагдаж байна. Уг дэлбэрэлтийн улмаас эрх баригчид тус газарт түгшүүр зарлаж, оршин суугчдыг уулын амнаас хоёр километрийн зайд ойртохыг хориглоод байна.
Тухайн газар ямар нэгэн байшин барилга байдаггүй бөгөөд одоогийн байдлаар гэмтэл ослын дуудлага бүртгэгдээгүй байна. NHK сувгийн мэдээллээр ойр хавийн оршин суугчдыг аюулгүй газар хүргэсэн боловч ууланд хэн нэгэн авирагч байж магадгүй хэмээж цагдаа нар шалгаж байгаа аж.
Асо уул хэд хэдэн удаа дэлбэрч байсан бөгөөд 2014 онд болсон багахан дэлбэрэлтийн улмаас тус нутагт ирэх жуулчдын тоо буурсан тухай орон нутгийн албаныхан хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ